Хүүхэд байхдаа цээжилсэн нэгэн шүлэг эрийн цээнд хүрч өрх толгойлсон ч санаанаас ердөө гарсангүй ээ. Одоо тэр шүлгийг охиндоо цээжлүүлж, орой үдэш үлгэрийн далайд аялуулдаг юм. Санаанаас гардаггүй тэр сайхан шүлэг минь энэ байна.
Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хөх цэнхэр далайн
Эрэг ирмэг газарт
Эрт урьд цагт
Эмгэн өвгөн хоёр
Айл болон амьдарч
Аж төрөн суужээ.
Хар усан ундтай
Хад чулуун нөмөртэй
Газрын агуйд хоргодож
Галын илчинд шүтэж
Гучин жил тэнэж
Дөчин жил суув.
Өвгөн нь загас барьж
Далайн хөвөө сахина
Эмгэн нь утас ээрч
Гэрийн мухар сахина
Өвгөн нэг өдөр
Тороо усанд тавьж
Загас шүүрдэж эхлэв
Анхан нэг шүүсэнд
Нялцгар замаг гарав
Ахиад нэг шүүсэнд
Нойтон өвс гарав
Адаг сүүлд нь шүүтэл
Алтан загас баригдав.
Нэгэн үе бага ангийн сурах бичигт тогтмол хэвлэж, хүүхэд үүхэдгүй цээжлэн тогтоож байсан Монгол хүн бүрийн сэтгэлд ойр дотно уран яруу энэ үлгэрийг Ц.Дамдинсүрэн гуай 1938 онд орчуулсан ажээ.
“Би энэ үлгэрийг монгол хүн монгол үлгэр шигээ хүлээж авахуйцаар орчуулахыг зорьсон...
...Хэдийгээр би Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн яг үгчилсэн орчуулга хийгээгүй боловч уран сайхны хэлний дүрслэгдэхүүний нь хувьд түүнийг огтхон ч бууруулаагүй гэж боддог. Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн монгол хөрвүүлэг нь яг үгчилсэн орчуулга биш, харин ямар нэг хэмжээгээр дууриалган зохиосон бүтээл болсон юм. Ингэхлээр түүнийг үгчилсэн орчуулга биш “монголчилсон” зохиомжилсон орчуулга гэх нь зохимжтой биз. Ингэх нь сайн уу, муу юу гэж асууваас, би сайн ба муу гэж эрс тууштай хариулж чадахгүй. Сайн муу аль аль нь буй байх” хэмээн өвгөн академич дурсан ярьсан байдаг.
Дашрамд дурьдахад Улсын хэвлэлийн газраас 1979 онд А.С.Пушкины II боть зохиолыг хэвлэн гаргахдаа “Полтав”, “Хүрэл хөшөө” шүлгийг нь Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар оруулсан байдаг билээ.
Монгол улсын анхны ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн гуайн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд бага балчир насандаа цээжилсэн “Алтан загасны үлгэр”-ээ ахин нэг уншиж, өвгөн буурал эрдэмтний өлмийд нь цэцгэн эрхи болгон өргөе.

15 comments:
Huuhed baihdaa "Altan zagasnii ulger"-iig tseejeeree bugdii ni meddeg bailaa. On jil ulirah tusam baga bagaar archigdsaar yag end bichsen heseg harin sanaand todhon baih yum.
Goyo bichleg oruuljee. Bayarlalaa.
tiim shuu neeree..nomnoos duujleestei l bdag bj dee..saihan dursamj sergeelee..bayarlalaa
Хүндэт хоёр блогчин минь
Хүрээд ирэв үү бас
Явдал учир юунд вэ?
Ямар хэрэг гараа вэ? ккк.
За энэ бол наргиа байлаа.
Ганаад:
Намайг өршөөгөөрэй. Би сая хэд хоног интернетээ таслуулаад хэлгүй дүлий юм шиг л явлаа. Тэгээд хариу бичиж чадсангүй ээ.
Дээр бичсэн сэтгэгдлийн тухайд:
блогчид бид бие биенийхээ царай зүс, нас шүд, өндөр нам, өргөн нарийнийг амьдралдаа нэг ч удаа хараагүй боловч бичиж буй бичлэгийн өнгө төрхөөс нь тэр хүнийхээ тухай тодорхой нэг хэмжээгээр өөрийн гэсэн төсөөлөлтэй болсон байдаг нь нууц
биш.
Тэгвэл таны тухай миний төсөөлж байсан дүр зураг хуучин бичлэгүүдийг чинь уншсаны дараа
өөрчлөгдсөн юм. Гэхдээ мэдээж бүр илүү сайн талруугаа өөрчлөгдсөн хэрэг л дээ.
Хэрвээ танд хоёрдмол санаа төрхөөр сэтгэгдэл бичсэн бол дахин хүлцэл өчье.
Алтайн уулст:
Багш таны майлыг аваад баярласан шүү. Таны ажлын зав чөлөө, боломж,
хүсэл сонирхолд тань харшлахгүй бол хичээлээ үргэлжлүүлэх үү яах вэ?
ha ha..soronzon tegj bgaad mani 2 oo shulegt oruulaad xoorxon yavuulsan bnashdee..he he..xogjiltei comment unshaad ooriin erxgui ineechixlee..sorry shuu..
minii bagsh ch gej ..iim ner xynd oor xymyyst l taarax bx...nad bagsh gegdmeergui bnaa..tav nemex tav xed gexeer guruu gee l zogsoj bdag xynsh dee..tolgoi gej olgoi olgoi... ;-) Asuux zuil bval xamaagui asuugaarai..chadaxaaraa xariulii..xarin naad bagsh ene teree bolio..;-)
Дамдинсүрэн гуай энэ "Алтан загасны үлгэр"-ээс гадна "Олег цэцний дуулал"-ыг мөн монгол сэтгэлгээнд тааруулж уран зохиомжлон орчуулсан нь их таалагддаг. Харин "Монголын нууц товчоо"г бас ийнхүү олон шүлэг нэмэн анх олдсон эхээс өөрчилснийг зарим эрдэмтэд таашаадаггүй юм билээ.
Алтайн уулст:
Цаашид анхаарч явья.
Гангад:
Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа.
Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгын бүтээлийн тухайд цогцоор нь авч үзвэл их л зүйл ярих хэрэгтэй болно. Харин би энд судалгааны өгүүлэл бус сэтгэлд хоногшсон сайхан үлгэрийн тухай бичихийг хичээсэн билээ. Зөв ойлгоорой.
Алдарт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуайн сор болсон бүтээлийн тухай Соронзон маань блогтоо бичжээ. Дамдинсүрэн гуайн хэллэг маш сайхан ардын аман зохиолын уламжлалыг шингээсэн, уран нарийн сэтгэмжтэй хөнгөн үүлсэн дээгүүр хөвөрч байгаа юм шиг зөөлөн агаад яруу билээ. Бага сургуулиас хойш хэдэн арван жил өнгөрсөн ч .. Мөчит дөрвөн хөлтний мөр нь гараагүй оргил, Мөгөөрст нимгэн хоолойн дуу нь хүрээгүй оргил.. гэх мэт үгс сэтгэлийн гүнд хадгалагдаж байдаг юм. Энэ сайхан эрдэмтнийг хүүхэд ахуйдаа харах завшаан хэдэнтээ таарч байсан тухай дурсамжаа би блогтоо бичихээр бодоод л яваа юм. Ойрын өдрүүдэд Монголын мэдээллийн сувгуудаар алдарт эрдэмтний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон сайхан нэвтрүүлэг гарч урамтай сайхан байна.
Эрдэм номтой, ухаантай мэргэн хүнтэй уулзаад өнгөрөхөд л урам сэргэж ажил үйлс өөдлөөд эхэлдэг. Та тэр сонин сайхан учрал тохиол, дурсамжаа заавал бичээрэй.
Sain baina uu Soronzon (Boldoo)
www.bayanmongol.com deer Hoyor nastai Ro shulgiig oruullaa.
Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй
А, Б гээ холбосоор
Ахих шатаа дамжаарай
Арав тавыг нийлүүлсээр
Дөхөх замаа олоорой
za tegeed
Internet minternetee holbosoor
Inguumel shataa damjaarai
Ene teriig niiluulseer
Erliin zamaa olooroi
Ts.Batmunkh
http://daanjuur.blogspot.com/
www.mongolinternet.com
www.bayanmongol.com
Даанжуурт:
Баярлалаа. Орж уншлаа.
Уралдааны чинь явцыг би анхааралтай харж байгаа. БНСУ дахь http://www.mglclub.com/-руу өнөөдрийн байдлаар 210 хүн хандалт хийсэн байна лээ.Сөүлээс Ц.Галбадрахын илгээсэн шүлгийг уншсан.
Австралиас http://www.gegeen.com/ маань бас дэмжиж уралдааны болзолыг тавьсан байна лээ.
Гэргийдээ, гурван хөөрхөн охиндоо миний мэндийг уламжлаарай. Чи шүү!
Yarih yumgui saihan orchuulga shuu.
Бага насыг маань санагдуулсанд баярлалаа. Үргэлжлэл бий юу? Би мартаж орхисон байна, хүүхдүүддээ уншиж өгөх гэсэн юм. Гайхалтай сайхан орчуулга шүү. Баярлалаа.
peakfinder:
Хэлээд юухэв.
дестини:
Хээ, тун тоогүй юм боллоо. Миний санаанд ердөө энэ эхний хэдэн мөрүүд үлдсэнийг л бичсэн юмаа.
Хэрэв бүтэн шүлэг нь олдвол тавихыг бодьё.
Алтан засгасны үлгэрийг монгол орчуулгын эхээр нь уншмаар байна.
Post a Comment