Monday, December 1, 2008

ДОХ-ын эсрэг тэмцэлд дуу хоолойгоо өргөе


Өнөөдөр дэлхий нийтээрээ ДОХ өвчинтэй тэмцэх өдөр.

2007 оны байдлаар дэлхий дээр ДОХ-ын халдвартай 33 сая хүн амьдарч байгаа бөгөөд 5 сая нь Ази тивд аж төрж байна. Тэр дундаа манай улсад ДОХ-ын халдвар авсан 48 хүн бүртгэгдсэнээс найм нь нас барсан гэнэ.
Энэ бол дэндүү эмгэнэлтэй хэрэг биш үү? Тэгвэл хүн төрөлхтөний “шүдний өвчин” болсон энэ аймшигт тахлаас сэргийлэх ямар арга байна вэ? ДОХ-оос сэргийлэх гарц бий юу?

ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөс үзвэл хавьтал болгондоо бэлгэвч хэрэглэвэл ДОХ-ын халдвар авах эрсдлийг 80-90% багасгадаг гэнэ. Тиймээс ч дэлхий нийтийн ДОХ-ын эсрэг энэ өдөр “Бэлгэвч нь ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалдаг хамгийн үр дүнтэй хэрэгсэл” хэмээн мэдээллийн бүхий л хэрэгслээр сурталчилж байна. Интернет вэб сайтууд бэлгэвчний ач тусыг магтан дуулж, гарал үүсэл, үүх түүхийг нь бичиж, хэрэглэх зааварыг нь сануулан зөвлөж байна. Нэгэнт одоохондоо ДОХ-оос хамгаалах шалгарсан арга, шидэт эм, тариа гараагүйгээс хойш тохиолдолын хавьталыг тэвчиж, бэлгэвч тогтмол хэрэглэж заншвал аминд өлзийтэй бололтой. Ингэхэд “бие багатай, бэлчээр холтой” бэлгэвч анд маань ямар үүх түүхтэй эд вэ? Хэзээ хаана бий болсон юм бол оо?

Бэлгэвчний өвөг нь эртний Египетэд үүссэн ба түүний анхны гар зураг нь М.Э.Ө. 1350-1200 онд бий болжээ. М.Э.Ө. 1850 онд эртний Египетийн цаасан дээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн анхны аргыг бичиж үлдээж байсан бол XYI зуунд Италийн анатом судлаач Габриеле Фалоппио бэлгэвчний одоогийн хэлбэр дүрсийг бүтээж байжээ. Энэ нь давс болон ургамлын хандаар хандалсан даавуун уут байсан гэдэг. Харин бидний өнөө үед хэрэглэж буй бэлгэвчний эртний загвар нь 1640 онд бүтээгдсэн ба одоо Австрийн музейд хадгалагдаж байгаа гэнэ.


1706 онд яруу найрагт анх Кондом гэдэг үг шинээр тэмдэглэгдсэн байна. Кондом гэдэг нь II Чарльз хааны үед амьдарч байсан нэгэн эмчийн нэр гэсэн түүхэн яриа байдаг ажээ. Чарльз хаан хууль бусаар угсаа залгамжлахыг оролдох олон хүүхдээс сэргийлэхийн тулд Кондом эмчээр арьсан бэлгэвч хийлгэж хэрэглэдэг байсан гэнэ.

1700-аад оны сүүлээс амьтны арьсаар хийсэн бэлгэвч худалдаж эхэлсэн бол 1800-аад оноос хаймраар хийж, өнөө үед латекс, политерин гэдэг хоёр төрлийн материалаар төрөл бүрийн хэмжээ, загвар, өнгө, үнэртэй үйлдвэрлэх болсон байна.

Харин Монголд бол эрт дээр цагаас хонины өлөн гэдэс, малын гүзээ энэ тэр хэрэглэдэг байсан тухай аман мэдээ бий. Харамсалтай нь нүүдэлчний ахуй амьдралаас шалтгаалан өнөөгийн бидний үе хүртэл хадгалагдан үлдсэн монгол бэлгэвч алга даа. Эцэст нь сонирхуулж хэлэхэд билгүүн номч Бямбын Ринчен гуайгаас нэгэн залуу кондомыг юу гэж орчуулах вэ хэмээн асуухад нь өвгөн эрдэмтэн долоовор хуруугаа гозойлгон

-Үүнд угладаг юмыг юу гэдэг вэ? гэж.
-Хуруунд угладаг юмыг хуруувч гэдэг гэхэд нь
-За тэгвэл тугалын хүзүүнд угласан дээсийг юу гэх вэ? гэж.
-Хүзүүвч гэдэг гэвэл Ринчен гуай ёжтой инээж,
-За тэгвэл шодойнд угладаг шолхгорыг шодойвч гэхэд ононо. Шодойвч өвөртлөж явдаг хүнийг Шодойвчтон гэвэл таарна хэмээн хэлсэн тухай нэгэн онигоогоор сүүл хашин ДОХ-ын эсрэг тэмцэлд ДУУ ХООЛОЙГОО ӨРГӨЕ.

8 comments:

Ганзо нь said...

Хэхэ, Б.Ренчин гуай гэж..дийлдэшгүй шооч хүн байсан шиг байгаам даа. Шодойвч гэж энэ үгийг чинь харин моодонд оруулмаар үг байна даа

Ж.Өлзийжаргал said...

http://www.kagayastudio.com/ ene hayag ooriin chiny haij bgaa/digital artist/ hunii web site . hereg boloh bolov uu gej bodloo.

Ж.Өлзийжаргал said...

end tovch namtar ny bna . http://www.librarising.com/mythos/kagaya/kagayayutaka.html

altai mountains said...

nad Egypt museid naad belgevchiig harsan yum bna..xamgiin anxniix geed bdag yum bna lee tend...musein tailbarlagch..ene yu ve gej asuuhad..oims gej xariulj bj bilee...Ter sanaand orloo..zurag uzeed..

Ганаа_бж said...

Huugiin maani surguuliin bieiin tamiriin bagsh nariin uruunii haalgan deer "Endees unegui belgevch avch bolno" gesen bichig naasan baisan. Usvur nasniihan, zaluust ilen dalangui helj oilguulj baih ni zuv yum shig ee...

Ene zurag yamar ineedtei yum be... hehe.

Soronzon said...

Ганзод:
Хэлээд юухэв. Тангадын Галсан гуайн бичсэн "Ри багшийн билгийн зул оршвой" хэмээх номонд өөр олон сайхан зүйл бий дээ!

Ж.Өлзийжаргалд:
Кагаяагийн тухай үзэх зүг чиг зааж өгсөнд тань талархлаа. Би 2 хоногийн өмнө таны блогт орж нэлээн саатаад. Та их сайхан блогтой хүн байна билээ. Баяр хүргэе.
Бурханы тухай бичлэгт тань сэтгэгдэл бичиж үлдээсэн боловч алга болсон байна билээ? Сүүлмйн үед миний энд тэнд үлдээсэн сэтгэгдлүүд алга болоод байх юм. Ямар учиртай юм бол оо?

Алтайн уулст:
ДОХ-ын эсрэг өдрөөр бэлгэвч сонирхож ганц хоёр аптек, бас Fantasy sex shop орж мөн интернет ухаж байгаад бэлгэвчний үүх түүхийн тухай багагүй мэдлэгтэй болсон шүү. Мэдээлэл өгсөнд тань баярлалаа.

Ганаад:
Хүүхэддээ багаас нь бэлгийн амьдралын тухай зөв ойлголт өгч байх хэрэгтэй юм гэж би боддог. Хорьж нууснаар сайн зүйлд хүрэхгүй байх аа, тээ?

shontook said...

Renchin guaig zuvhun Mongoloor bish delhiigeer ovogloh,delhiid danstai hun gedeg yum bna lee.Alia shooch hun baisan gedegiig n nileen ih sonsoj baisan shuu.

Soronzon said...

Шонтоокод:
Хэлээд юухэв. Ринчен гуайтай холбоотой олон сайхан хууч яриа байдаг. Бодвол та зөндөө сонсоо байлгүй дээ.