Wednesday, December 3, 2008
Шинэ жил манай гэрт ирлээ
Охиноо цэцэрлэгээс нь аваад харьж явтал “Аав аа, өвлийн өвгөн аав байдаг, тээ?” гэж асуудаг юм байна. “Байлгүй яахав, миний охин яагаад ингэж асууж байгаа юм бэ?” гэвэл “манай ангийн Эрдэнээ өвлийн өвгөн аав гэж байдаггүй тэгээд байсан” гэв. “Байдаг юмаа, охин минь. Цан хүүрэг татуулсан цас мөсний оронд байдаг юм. Тэгээд өвөл болоод шинэ он гарахад өвлийн өвгөн аав нь цасан охидоо дагуулсаар ирж чамд зөндөө олон бэлэг өгдөг шүү дээ. Яагаав өнгөрсөн жил танай цэцэрлэг дээр өвлийн өвгөн аав ирж бэлэг өгсөн биз дээ? Чамайг дуу, шүлэг олныг сурвал энэ жил бас л ирж бэлэг өгнө гэж байна лээ. Миний охин нөгөө шүлгээ цээжилсэн биз дээ? За хоёулаа хамт уншья.
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
хэмээн аав охин хоёр хоолой нийлүүлэн уншсаар гэртээ харьлаа.
Орой нь охин маань ээжтэйгээ хамт зураг зурах юм болж надаас цаас нэхэж авлаа. Би интернетээр хэсэж яваад нэг хэсэг өнөө хоёроо мартчихаж. Гэтэл охин маань гүйж ирээд баясгалантай нь аргагүй зурсан зургаа үзүүлж “Аав аа, хараа. Ээж бид хоёр ёолк зурсан. Бас энэ өвлийн өвгөн аав байна. Энэ ууттай бэлэг нь байна. Намайг ямар сайн охин бэ гээд өвлийн өвгөн аав зөндөө бэлэг өгнө гэсэн. Би чамд бэлэгнээсээ өгнөө. Аавдаа харамладаггүй, тээ?” гэнэ. Ээж охин хоёрын бүтээлийг харвал нээрээ л гацуур мод, өвлийн өвгөн, цасан хүн, ууттай бэлэг, өнгө өнгийн бөмбөлөг, дарцаг зуржээ.
“Миний охин ямар гоё зураа вэ? Баяр хүргэе. Ёстой сайхан зурсан байна. Миний охин чинь мундаг зураач болох юм байна даа” гээд духан дээр нь үнэрлээд явууллаа. Тэгээд бас л материал хайн интернет ухаж байтал ээж охин хоёрын дуу нь чангараад ирэх нь тэр. “Хөөе юу болж байнаа? Яагаад чанга чанга дуугараад унав. Нөхдүүд эвтэй найртай байна шүү” гээд учрыг нь магадлавал ээж охин хоёр ёолкоо хаана засахаас болж маргалджээ.
“Юун ёолк засах вэ? 12 сар дөнгөж эхэлж байхад чинь, болиорой нөхдүүд” гэвэл өрхийн тэргүүний үгийг тоож сонсох хүн алга бололтой. Галт тэрэг аль хэдийнээ хөдөлжээ. Аргаа бараад яриаг нь жаал сонслоо. Тэгсэн явж явж миний муу компьютерийн ширээтэй булан л тэдний анхаарлыг татаад байгаа бололтой. Миний компьютерийн ширээг зайлуулаад оронд нь ёолк засвал хамгийн зөв шийдэл болж байгаа юм аа даа, янз нь. “За, ёстой тэгдэг ч үгүй байх шүү” гээд би сөрөг давшилтад орсон боловч хүчний давуугаар охидын баг дийллээ. Асуудал шийдэгджээ, бандан тас.
Аав компьютерийн ширээгээ аваад өөр аль нэг булан руу нүүхээс ондоо гарцгүй гэнэ дээ. “Энэ чинь ариун явдал юм уу, ариун явдал юм уу?” гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хоолойгоо сааралтуулан үглэсэн боловч дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу юмсанжээ.
За ингээд бас дуусаагүй ээ. Яасан гэж санаж байна. Ээж охин хоёрын хүчинд автсан аав гуай аягаа дүүрээд ирэх нулимсаа барьж ядан гомдлоор дүүрсэн эр биеэ тайвшруулмар аядаж байтал шинэ довтолгоон эхэллээ.
-Өвгөөн. Энийг хараа. Зохиж байна уу?
-Гоё байна аа.
-Биш ээ. Энэ гутлыг хараач. Өнөөдөр авсан юм. Ганцхан үлдсэн байсан шүү. Яаж ашгүй олж авав аа. Таарах юм олдохгүй байсан юм.
-Аан.
-Гоё зохиж байгаа биз дээ? За байз энэ жил юу өмсөнө өө. Манай ёолк 21-нд болно гэсэн. Ямар өнгөрсөн жил өмссөн плажаа дахиад өмсөлтөөнө биш, тээ?
-Харин ээ.
-Юу харин гэж. Манай хүүхнүүд намайг ёстой онигоонд оруулах байлгүй. Цагаан дээлээ өмсчихдөг юм бил үү? Эсвэл нэг юм авч өмсөх үү?
-Өөрөө л мэддээ.
-Аав аа, би гоё байна уу?
-Хүүе, энэ цасан охины малгай хаанаас гараад ирэв ээ?
-Ээж надад өгсөн юм.
-Миний охин одоо тайл. Толгой нь халууцна.
-Үгүй ээ. Ээж өмс өмс гэсэн юм чинь.
Жижигхэн гацуурхан
Өвөл хүйтэн байдаг даа
Тэртээ ойгоос гацуурханыг
Гэртээ бид нар авчирлаа...
-Бурхан минь, одоо та хоёр унтаад өгөөч. Би хичээлээ хиймээр байна шүү дээ.
...Ёох ашгүй. Дайсны цэргүүд нэг юм чимээгүй боллоо. Энэ хүүхнүүд гэж сонин улс шүү. Том нь ч тэр, бага нь ч тэр ялгаагүй. Бараг бүтэн сарын дараа болох шинэ жилийн баяраар өмсөж зүүх, гангарах хувцас хунараа одооноос бэлдээд сүйд болоод байх юм. Хаашаа ч янзын улс вэ дээ.
За байз. Англи хэлний хичээл дээр гэрийн даалгаварт юу өглөө? Аа тийм “Lawrence and the Arabs” энэ текстийг орчуулж ир гэл үү? Бас компьютерийн хичээлийн даалгавар байгаа. Яах вэ?
...Үгүй ингэхэд би гэдэг хүн чинь шинэ жилээр юу өмсөх билээ? Өнөө муу ганц цайны госчоомоо арчиж цэвэрлээд өмсөх үү, эсвэл нэг аятайхан шиг чөлөөт стилийн цамц авч өмсөөд жинстэй туугаад орчих уу? Ангийнхаа охидод аятайхан харагдмаар байдаг. Бас гутал юу билээ? За тэр хичээл ч яамай. Өглөө эрт 06.00 цагт босоод хийчихье. Одоо байгаа хэдэн хувцасаа гаргаж өмсөж үздэг хэрэг ээ, хө.
Цалин мөнгөн тэнгэртээ
Цасан угалз наадуулсан
Цагаан торгон өмсгөлдөө
Цацаг чимгээ сагсуулсан
Сүрлэг монгол орныхоо
Өлчир жавхааг бадраасан
Сүлд модныхоо наадамд
Яруу дуугаа өргөцгөөе...
Subscribe to:
Post Comments (Atom)
13 comments:
neeree sanaagyi yum sanuulax chin.tanai geriin ene xogjiltei dyr zurag byr nydend xaragaj bnashyy.saixan xaluun dulaan evseg uur amisgal chin shuud medegdej bna.oxin chin olon beleg avch,eolk chin mongoor dyyrech,exner ta 2 shine jiliin ter ydshiinxee xaan xatan ni bolox boltugai.
Yooh saihan ineelee shuu, nudend haragdtal bichsen bna shuu. Hehe. Shine jilee gej uu- bas l uneheer urgun temdegledeg bolson shuu te. Za ta 3-taa shine onii amjilt, az jargal husii.
Emegtei eregtei hunii yalgaa garch baina shuu he he. Ene yamar haragdaj baina geheer tsaashaa harsan chigeeree saihan geed baidag erchuud ch bas sonin uls shuu. Mongoldshine jileer jigteihen goyodog surtei temdegledeg yum bilee. Saihan bayar shuu. Tanai gerd buld ineed jargal ulam nemegdeg.
he he... emegteichuud sonin l ged bsan ah ooroo nuugdaj bgaad bas huvtsasaa omsoj uzne ain... he he ohin chine egduutei yumaa...
Shine jiliin udeshleg ene tereend yavalgui uchnuun jil bolson bolohoor (ene jil ch yavahgui) iimerhuu yumand sanaa zaovohgui amar yum daa minii huvid.
Tegeed shunujinguu tolinii umnu ergeldsen hun chini ugluu 6 daa bosson bolov uu yasan bol?
Үлмэдэхэд:
Баярлалаа.
Бас нэг Үлмэдэхэд:
Хүний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол нь бичиж сурах юмсан гэж их л хичээх юм. Таны санаанд хүрсэн бол үнэхээр их баярлалаа.
Гангад:
Сайхан ерөөл өргөсөнд тань маш их баярлалаа. Та "Ямар хот цогцлуулах" бичлэгээрээ мундаг шуугиан үүсгэв ээ. Баяр хүргэе.
Оюунаад:
Хэ Хэ. Нээрээ л тэгсэн шүү. Өнөө хоёр "дайсны цэргээ" унтуулж байгаад бас хувцасаа өмсөж үзээд байсныг нь яана.
Ингэхэд би шинэ жилээр юу өмсдөг юм билээ?
blue fire:
Ха Ха. Яаж босох вэ дээ. Бүр хичээлээсээ хоцорсон гээд л бод доо. Одоо хүртэл өмсөх хувцасаа сонгож чадаагүй. Эхнэр охин хоёроосоо нуусхийж байгаад үе үе тольдоод л байгаа, ха ха.
Hehe, sain uu, toliddog zaluu...
Huurhun yum be dee, ohiduud. Neeree shine jil duhuud ireheer bayariin udeshlegt yu umsuh ve gedeg neg tom asuudal gardag daa.
Nad met ni tiim yum martaad ih udaj baina doo...
Ohinii zursan zurgiig tomruuj baigaad l bichseniig ni unshih gesen bichig usegt tailagdaagui minii bie medleg dutav. haha. Nuuts kodoor l bichsen bololtoi dog oo...
Ганаад:
Аа тэр охины зураг дээрх бичиг үү?
Шинэ жилийн мэнд хүргэе, С новым годом, Happy new year гэж байгаа юм гэнэ лээ, ха ха.
hehe, hugjiltei yumaa. neeree goyo palaaj omsoj shine jiliin bayar temdegledegee ch ih snaajiina shuu. hurdan eh orondoo hariad saihan shine jiliin bayart oroltsoj, yag on soligdoh mochid haluun dulaan ger buleeree huslee shivneed shine onoo ugtah yumsaan gej yasan ih huschiina geech.
Манайхаар зочилсонд тань баярлалаа.
Би таны хүслийг Өвлийн Өвгөн Аавд дамжуулна аа.
Шинэ оноо аз жаргал дүүрэн угтаарай. Ирж буй шинэ он таны амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг авчирах болтугай.
whahaha,soronzon odoo neg huu-tei bolood 2vs2 hiivel yalah magadglal jaahan ihseh baih daa.gehdee ch em-teichuudiig barahgui bizdee :))
uhtelee ineelee, ger buld chin aza jargal sain saihan buhniig husie!
Bumaa ah Soronzongiin blog-oor aylsan tuuhee bichsen baihaar n Soronzon shig bas l neg gaihaltai ertunts baigaa daa gej bodoj orj irsen, uneheer tiim baijee :)
Шонтоокод:
Баярлалаа хө.
Миний ертөнцөд тавтай морил.
Санамсаргүй ямар гоё влог олоод уншчихав аа. Баярлалаа.
Post a Comment