Saturday, February 14, 2009

Sarantuya, Hishigbayar, Delgermaa - Hairlan duulmaar bna

Та бүхэндээ гэгээн хайрын баярын мэнд хүргэе!




Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө нараа гэрлээр тэтгээд
Өнийн холын чамайг илгээх юм

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.

Хөрст орчлонд унасан болохоор чинь
Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм
Хөглөгөр уулсын нөмөрт хургасан
Хөдөөх салхиар чамайг илгээх юм

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.

Амраг сэтгэл ургасан болохоор чинь
Амин голоос хайрлан хайрлах юм
Амин голын амьсгалд алдран
Амьсган зүүдэндээ чамтай учрах юм

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.
дуулмаар дуулмаар байна
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.

No comments: