Thursday, March 19, 2009

Суваргаар манасан нутгийн хил


Бурхан болооч Гэвш лам Ш.Чулуунбаатар тээр жил доорх түүхийг ярьсан нь тэмдэглэлийн дэвтэрт минь бичээстэй хоцорчээ.

-Гүйеэ хө, энэ хүний ухаан гэж мөн айхтар юмаа. Би чамд нэг сонин юм ярья. Чам шиг элдвийг сонирхож явдаг хүнд хэрэг болж юун магад.
Шашны дээд сургуулийн анхны төгсөгч гэдгийг маань чи мэднэ. 1970 онд Бурханы шашныг “мандан бадруулах, түгээн дэлгэрүүлэх” үйлсэд хүчин зүтгэхээр 12 монгол, 6 буриад залуу шавь болж сахил хүртэж байлаа шүү дээ.
Ном сурах оюуны сав нь л байдаг юм бол багш нар маань ланжгар улсууд байсан шүү. Данзан-Одсэр ламтан, өнөө “уулын” гэж алдаршсан зурхайч Жамц гуай, цагийн сайханд Гандан хийд түмэн шавьтай түжигнэж байхад “Анги” гэж алдаршсан Лхамаажав гэвш, 1937 онд Гандан хийдийг дахин сэргээлцсэн Дагважанцан гавж, Өмнөговийн Балдорж гэвш нар лам талаасаа, за харын талаасаа бол Ринчен доктор, Ц.Дамдинсүрэн гуай, Лувсанвандан, Хөдөөгийн Пэрлээ тэргүүтэй аваргууд бас тэр үед ид мандан цойлж байсан Чой.Лувсанжав, Нацагдорж, Дамдин, Нямсүрэн гэхчлэн англи хэлний арслангууд хичээл заадаг байлаа шүү дээ. Биднийг бас чиг гайгүй номтой лам нар болгоод төгсгөх санаатай багш нар маань мөн ч их хичээсэн дээ. Алшаа Дандар Лхарамбын айлдсанчлан “…усны чулуу тосны гүзээ” шиг мань мэт нь харин дэндүү бага зүйл сурсан байж мэднэ.

Бидэнтэй хамт сурч төгссөн буриад лам Галсан/нэрийг нь өөрчлөв/ гэж бий л дээ. Уншлага сайтай, номдоо сүрхий, сүүлд нутагтаа очоод том лам болсон хүн л дээ. Тээр жил мань эрийн урилгаар би нутагт нь очиж хэд хоног амарсан юм. Манай хүн чинь нутгийн зон олондоо нэр хүндтэй, аа бас лут байна аа. Бага залуу насаа дурсан хууч хөөрч, дайлуулж цайлуулан харжигнаж, хажуугаар нь бас хурал номд нь сууж сайхан явсаан. Харин тэгж явахад би нэг л зүйлийг гайхсан шүү. Мань эр элдэв өвчин зовлон ярьж, аврал эрсэн хүмүүст юм л бол буяны суварга босго гэж айлдаад байх юм. Тэгээд бүүр хаана хаана босгох газрыг нь хүртэл зааж өгөх юмаа. Би ч нэлээд хэд хоног ажиглалаа. Тэгээд сонирхоод асуулаа даа.

-Чи энэ их олон суварга босгож яах нь вэ? Сүүлийн үед манай нутагт хүртэл замбараагаа алдсан суварга босгох боллоо. Ямар ч юм хирээсээ хэтэрвэл дэмий болдог шүү дээ, хө гэвэл мань хүн жоготой инээж,
-Чука ламтан тэгж бодож байна уу? Тоо хэмжээ нь хэтийдсэн ямар ч зүйл дэмий байдгийг мэдэлгүй яахав ээ. Гэхдээ би үүнийг бүүр бодлогоор босгуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай буриад зоны хил хязгаар улам хумигдаж, төвөөс/Москвагаас/ элдэв хавчилт ил далд хэлбэрээр их ирэх болсон. Яваандаа Буриад Монголын нутаг дэвсгэр гэж бүүр байхгүй ч болж мэдэх юм. Гэхдээ ямар ч юм эргэж хөрвөж байдаг шүү дээ. Одоо хэдий их гүрний буулган доор хүчин мөхөсдөвч ирээдүйн нэгэн цагт Буриад Монгол гэж дахиад сэргэн мандах ч юм билүү? Тэр цагт бид хил хязгаараа хаагуур байсныг нэгэн зүйлээр ч болов нотлох хэрэгтэй шүү дээ. Тийм ч учраас би элэнц хуланцын үе, эрт дээр цагаас буриад зоны нутаглаж ирсэн түүхт хил хязгаарын заагаар суварга босгоод байгаа юм шүү дээ гэдэг байгаа. Аа бас лут байгаа биз?

“Могойг гурав таславч хорхойноос урт” гэж хуучны үг бий. Эзэн Чингисийн үеэс нутаглаж ирсэн гал голомтон дээрээ байгаа бид нар гэдсэндээ хөлөө хийлцэн нанчилдаж байхад их Оросод идүүлээд дуусч байгаа буриад зон минь тийм айхтар холын бодолтой байна шүү дээ.
“Сайн гэвшийг нүдээ нэгэн агшин анивчихад 3000 ертөнц арга билэгтэйгээ эргэлддэг” гэсэн үгтэй юм. Үсэрсэн цус, тасарсан махны минь хэлтэрхий болсон зиндаа нэгтэй нөхөр маань тийм л их холыг харж бясалгаж сууна шүү дээ, ямрав? Гэтэл бид нар…

13 comments:

Э. Баярсайхан said...

Одоо хэр олныг босгосон бол?

peakfinder said...

Bas surhii holiig harsan hun yumaa daa. Yostoi sonin saihan tuuh baina.

Javkhlan said...

сайхан түүх байна.

Soronzon said...

Баярсайханд:
Мэдэхгүй ээ. Би одоо болтол энэ түүхийг бичиж оруулсандаа эргэлзээд сууна. Босгосон хэдэн Суварга нь бүтэн үлдээсэй...?

peakfinder-т:
Хөөе сайн уу? Таны буянаар Кембрижийн их сургуулиар зорчсондоо талархаж байгаа шүү.Маш их баярлалаа.
Таны бичлэг дээр номын сангийнх нь тухай танилцуулаач гэсэн нэг сэтгэгдэл харагдаж байсан. Би бас тийм сонирхолтой байгаагаа илэрхийлж сэтгэгдэл үлдээсэн боловч сүүлд харахнээ гараагүй байна лээ. Заримдаа миний энд тэнд үлдээсэн сэтгэгдлүүд гарахгүй байх юм. Ямар учиртай юм болоо?

Жавхланд:
Хамгийн гол нь бид харьцуулж бодмоор байгаа юм шүү, тээ?

Anonymous said...

yooy arai gej neg niitlel nemsen baina shuu, blogoo update hiih n uu gej yamar ih huleevee ...

Anonymous said...

sain uu? Bi Ch. Narantuya baina. S.Bira,IAMS-iin. Bi naras@banjig.net.
blog neelee.
Ene goyo tuuh baina. Mongol ch gesen 2 hileeree iim suvarga bosgoh nado.

arsun said...

Хүлын бодлоготон байж дээ. Ыонирхолтой түүх байна.

arsun said...

Холын

Oogii said...

Хөөх сайхан түүүх байна. нээрээ л тэр суврага нь одоо хэд хүрсэн болдооо сонирхолтой санагдаж байна. Дараа нь нэг буриад зон олноор айлчилах хэрэг гарвал асууж дуулмаар нэгэн зүйлтэй боллоо.
Баярлалаа.

Soronzon said...

Үлмэдэхэд:
:-)

Нараа эгчид:
Би үзсэн. Сайхан блог нээсэн байна лээ. Одоо тогтмол бичээд байгаарай.
Амжилт хүсье.

Арсунд:
Харин тийм шүү.

Оогийд:
За дүү охин сайн уу? Хангуд очсон байгаа гэл үү? Сайн сураад эрдмийг өвөрлөөд ирээрэй. Агаа нь араас нь залбирч ерөөж суугаа шүү, хө.

Э. Баярсайхан said...

Үүнийг уншсан уу? гэсэн үү? Хэ хэ.
Хамгийн эхний сэтгэгдлийг би бичсэн байгаа биз дээ.

Soronzon said...

Бишээ, хэ хэ,
Тэр буриад зураачийн зургуудыг яаж татаж авахыг л заалгах гэсэн юмаа.
Миний боловсрол дутаад байна. Тэгээд л зураг яаж татаж авдаг аргаа зааж өгөөч гэсэн хэрэг л дээ, хө

Э. Баярсайхан said...

http://enkhbayar.net/2009/03/15/painting/
Эндээс харчих. Энд надаас аваад бүгдийг нь задлаад тавьчихсан байна лээ.