Sunday, March 29, 2009

ТҮҮХ хүүрнэх дүнзэн байшин


/Н.К.Рерих Улаанбаатарт. 1926-1927 он/

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт орших “Отгонтэнгэр” их сургуулийн чанх ар талд хуучны нэгэн дүнзэн байшин бий. Нэг давхар энэ дүнзэн байшин нийслэлийн маань түүхэнд онцгой дурсгалтай. Тодруулж хэлбэл энэ байшинд Оросын аугаа их уран зураач, нэрт соён гэгээрүүлэгч Н.К.Рерих 1926-1927 онд амьдарч байжээ. 1926 оны 9 сараас 1927 оны 5 сар хүртэл Монголд байх хугацаандаа энэ дүнзэн байшинд амьдарч байсан нэрт эрдэмтэн маань Төв Азийн нутгаар хийсэн алдарт аялалын бэлтгэлээ эндээс эхэлсэн түүхтэй.

Бараг 100 гаруй жилийн настай эл байшин түүх хүүрнэдэгсэн бол мөн ч ихийг өгүүлнэ дээ. Өдрөөс өдөрт өндөр өндөр байшин уралдан босож байгаа энэ цагт чухам ямар азаар бүрэн бүтэн үлдэж чадсаныг нь таахын аргагүй. Харин энэ байшинг “нээж” олсон гавьяатан нь академич Ш.Бира ажээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө өөрийн багш Ю.Н.Рерихийн бичсэн “Дундад Азийн зөргөөр” хэмээх номыг уншиж суугаад алдарт эрдэмтэн Н.К.Рерих урд талд нь зогсч байгаа модон байшингийн зураг олж үзсэн аж. Хуучны эл дүнзэн байшин бүрэн бүтэн үлдэж хоцорсон гэдэгт төдийлөн итгэлтэй бус ч гэлээ эрж хайсаар олж харсан тэр мөчид Ш.Бира доктор магнай хагартлаа баярласан гэдэг. Тэрбээр эцэг хүү Рерихийн намтрын хуудсанд тод мөрөө үлдээсэн түүхэн дурсгалтай уг модон байшинг авран авч үлдэхийн тулд Олон улсын монгол судлалын холбоо, Монголын Рерихийн нийгэмлэгийн нэрийн өмнөөс Улаанбаатар хотын Захиргаанд хамгаалаалтад авах тухай хүсэлт тавьжээ. Өвгөн эрдэмтний буянтай үйлс сэтгэлчлэн бүтэж уг байшинг Улаанбаатар хотын соёлын дурсгалд бүртгэн авч Монголын Рерихийн нийгэмлэгийн мэдэлд шилжүүлсэн байна. Тус нийгэмлэг аав хүү Рерихийн шинжлэх ухаан, уран бүтээлийн өвийг судлах, олон нийтийн дунд тэдний хүмүүнлэгийн хийгээд соёлын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажил өрнүүлэхийн тулд эл дүнзэн байшинг сэргээн засварлаж гэр музей байгуулах зорилготой байгаа ажээ.

Түүхэн дурсгалт эл байшингийн сэргээн засварлах ажлыг удирдаж байгаа зураач, барималч Д.Батдоржтой уулзаж ярилцсан юм.

-Энэ хэдэн онд баригдсан байшин бэ?
-Баригдсан он цагийн хувьд яг тогтоож хэлэхэд хэцүү. ХХ зууны эхээр Хүрээнд баригдсан цөөн тооны орос хийцийн байшингуудын нэг. Цонхны янз хүрээ, хээ чимэглэл, барьсан хийц маяг зэргийг харахад Эрхүүгийн загвар юм билээ. Бид Эрхүүгийн эртний дүнзэн байшингуудын зурагтай альбом олж харьцуулж үзээд тэгж тогтоосон.
-Суурь сайтай юмаа?
-Харин тийм. Олзуурхууштай хэрэг шүү. Байшингийн урд хэсэг ерөнхийдөө гайгүй. Харин хойд хэсгээрээ ялзарч өмхөрсөн юм билээ. Олон жилийн туршид голцуу орос айлууд амьдарч байсан гэдэг. Сүүлдээ ч айл амьтан суухаа больж нураахдаа тулаад байсан юм билээ.
-Энэ байшинд эртний гэж хэлэхээр сонин содон зүйл үлдэж үү?
-Байнаа. Хадаас нь гэхэд л дөрвөлжин хийцийн хадаас байна лээ. Байшингийн хойд хэсгийн өмхөрч муудсан дүнз моднуудыг буулгахад дан тийм хадааснууд гарч байна. Бас босоо пийшин, пийшингийнх нь хаалт аргагүй л хуучны эд байна лээ.
-Хэдэн сард сэргээн засварлаж дуусгах төлөвлөгөөтэй вэ?
-Зургадугаар сар гэхэд дуусгаж хүлээлгэж өгөх ёстой.

Н.Рерихийн байшинг сэргээн засварлах төслийн санхүүжилтийг хариуцан ажиллаж байгаа америкийн иргэн, бурханы шашин судлаач Глеен Муллинтай уулзсан юм.
-Өнгөрсөн жил болсон Рерихийн нэрэмжит олон улсын симпозиум дээр академич Ш.Биратай танилцсан. Ш.Бира доктор Рерихийн амьдарч байсан модон байшинг олж хамгаалалтад авсан нь тун олзуурхууштай буянтай үйлс болсон. Тээрээр надад хандаж энэ дүнзэн байшинг сэргээн засварлаж, гэр музей байгуулах бодлоо ярьсан нь таалагдсан. Энэ сайхан үйлсийг нь туслаж дэмжье гэж бодоод гадаад дотоодын буянтай олон байгууллагад хандаж туслалцаа дэмжлэг хүссэн маань үр дүнд хүрч байна. Ботаникийн хүрээлэн, ХААДС зэрэг байгууллагууд цэцэрлэг зүлэгжүүлэлтийн ажлыг үнэгүй хийж өгье гэж дэмжиж байна. Одоо энэ сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэж байгаа барилгын компани бүх ажлаа хойшлуулж байгаад энэ ажилд маань туслаж байна. Бид 6 дугаар сард сэргээн засварлаж дуусгаад Рерихийн гэр музейн нээлтээ хийнэ. Бидний алсын зорилго Рерихийн уран зургийн гайхамшигтай цуглуулгын дээжсээс авчирч монголын олон нийтэд үзүүлж сонирхуулах бодолтой. Тэр үед гадаад дотоодын жуулчид, Рерихийг сонирхон судлагч, шүтэн бишрэгч олон энэ байшин руу тасралтгүй цувах болно гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: http://www.roerichmongolia.org/

8 comments:

badrangui said...

Со ах... үнэхээр сонин сайхан үүх түүх ханхалж байна... та бас л санаанд оромгүй нарийн жимээр явсан байна шүү... их эд...

ezorigoo said...

Uneheer sonin yum bnaa. sonirholtoi tuukhen barimt oruulsand bayarlalaa. tani blogiig sonirhon unshih bson. iluu ikhiig bicheerei. amjilt husye.

Javkhlan said...

harin tiim. manaihan iimerhuu tuuh oguulsen dursgaluudaa hadgalj uldeh ni chuhal.

peakfinder said...

Iimerhuu uuh tuuhtei dursgaltai barilga manaid ugaasaa coohon, naigaa hedee meddeg hamgaaldag baih yumsan.

ganga said...

Rerihiin bichgiin oviig baga huu ni Orosiin ZG-t huleelgej ogood burneeree, harin zurgiin oviig tom huu ni ulsad ogch amjilgui ood bolood, zalhai etgeediin garaar orood uren taran bolson gene bilee.

Baika Puntsag said...

Хоёр бичлэг дээр хамаатай саналаа бичих гэсэн юм. Юуны өмнө молхи би бээр Рерихыг бас сонирхдог ухаантай, хэдэн жилийн өмнө байшингийнх нь гадаа очиж зураг авч байсан юм. Харин түүнээс олон жилийн өмнө намайг бага байхад аав маань тэр л байшингийн гадаа дагуулан очиж, үүх түүхийг нь хүүрнэж байсан нь хожим намайг мөрөөр нь ороход тусалсан юм шүү. Тэгэхээр энэ байшинг Рерихийн сууж байсан гэж олоон жилийн өмнө л мэддэг байжээ.
Нөгөөх нь нийслэл хотоо нүүлгэх. Мөн л аав маань 1997 байна уу 98 онд байна уу Нийслэл хотоо нүүлгэе хэмээх нийтлэлийг Улаанбаатарын Мэдээд нийтлүүлж байсан юм. Би линкийг нь олоод явуулнаа.

Soronzon said...

Бадрангуйд:
"Рерих ба Монгол орон" гэдэг шавхагдашгүй баян сэдэв шүү! Чи ч гэсэн нэг зах сэжүүрээс нь бариад аваач.

Ezorigoo:
Баярлалаа. Тавтай морил.

Javkhlan:
Одоо ч ихэнхийг нь устгаад дуусаж байна даа. Улаанбаатар хотод эртний түүхэн дурсгалтай барилга тоотой хэдхэн үлдсэн шүү!

Peakfinder:
Таньтай санал нэг байна аа.

Ganga;
Тийм үү? Ш.Бира гуайгаас асууя байз!

Baika:
Рерих судлалаар сонирхон мөшгөөд байвал Улсын маань түүхэнд хэрэг болох олон зүйлийн
учиг шинээр нээгдэж мэдэх юм шүү.
Аавын тань бичсэн тэр нийтлэлийг олж унших юмсан.

Khishigbayar Baatar said...

eh survaljiig ni tavisan bayarlalaa. manaihan bugd iim soyoltoi baigaasai gej husej baina. bayarlalaa. webmaster ni