Thursday, April 2, 2009
Хятадын зураачдын бүтээсэн алдартнуудын хөрөг
Хятадын зураач Дуду (Dudu), Ли Дэжи (Li Tiezi), Жань Ань (Zhang An) нарын бүтээлийн тухай сүүлийн үед интернетийн вэб сайтуудаар ихээхэн өргөн дэлгэр бичих боллоо.
Тэд зургаан метр урт, 2.6 метр өргөн зураг дээр нийт 103 түүхэн хүмүүсийг багтаасан бөгөөд зохиомжийг нь Дантегийн “Тэнгэрлэг хошин шог” бүтээлээр сэдэвчлэн зуржээ.
Хүн төрөлхтөний түүхэнд нэр, мөрөө сийлэн үлдээсэн 103 хүнийг сонгон авч/зураачдын сонголтоор/ зурсан эл бүтээлийг уг нь аль 2006 онд зурж гүйцээсэн боловч энэ оны гуравдугаар сард The Daily Telegraph сонинд бичсэнээр шуугиан дэгджээ.
Эзэн Чингис хаанаас Наполеон Бонапарт хүртэл, Леонардо да Винчи, Мао Зэдун, Билл Гейтс, Брюс Ли, Мэрилин Монро, Осама Бен Ладен, Шекспир, Майкл Жордан зэрэг улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан, спортын алдартнууд нэгэн хавтгай дээр зэрэгцэн байхыг харахад тун сонирхолтой юм.
Харин энэ түүхэн хүмүүсийн дотор зохиолч Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” зохиолын гол баатар Павел Корчагиныг оруулж зурсан учрыг бодоод бодоод олсонгүй ээ. Социалист реализмын утга зохиолын гол төлөөлөгч болсон Павка Корчагин хятад зураачдын үзэл бодлоор суут хөгжмийн зохиолч Бетховен, алдарт зураач Микеланжело, тэр ч байтугай Дэн Сяо Пин, Жоу Энь Лай нартай нь эн тэнцүү гавьяатай юм байлгүй.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах сайт руу орж сонирхоорой. Дээрх зурагт багтсан бүх хүмүүсийн нэр ус, фото зураг болон Википедиа дээрх мэдээллийг үзэж болно.
Эх сурвалж: http://i.gae.ro/painting/
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
Энэ их сонин зураг шүү. Үе үеийн алдартнуудыг багтаасан. Харин урьд үзэж байхдаа Павел Корчагиныг анзаараагүй юм байна.
Буш агаа бол дуран барьчихсан, хаха, нээх инээдэмтэй харагдаж байна. Сая хүүтэйгээ хамт баахан үзлээ. Овоо хэдэн хүн нэрлээд байнаа, бас... хэхэ.
Манай зураачид энэ бүтээлээс санаа авч иймэрхүү зураг зурдаггүй юм байх даа, тээ?
Маркийн зураач Тодын Отгонбаяр/одоо Лондон хотноо бүтээж туурвиж яваа/ бид хоёр 1999 онд "ХХ зууны Монголын соёл урлагийн нэрт зүтгэлтнүүд" сэдэвт марк бүтээхээр ярьж, төлөвлөгөө гарган судалгаа хийж байсан боловч би БНСУ руу удаан хугацаагаар яваад энэ төсөл маань бүтээгүй. Би одоо болтол харамсаж амаа барьдаг юм даа.
Odoo oroitoh yu baihav. Urid hiiheer bodoj yavsan zuilee 10 jiliin daraa sergeevel harin ch saihan yum bish uu... Huleej l baiya.
Одоо бол цагийн өнгө, санаа сэтгэл болон гар нийлэх хамтын ажиллагаа, гадаад дотоод зах зээлийн нөхцөл байдал гээд олон юмс өөрчлөгдсөн л дөө.../санаа алдав/
Jaahan zambaraagui cugluulga yum uu daa gev. Gehdee zuraach heniigee songoh n' ooriinh n' erh yum hoino. Bold herhen hataagdsan n' nomoor hyataduud televiziin serial 2000 ond hiisen yum gesen, tegeed l oruulsan yum bolov uu.
Fridagiin neg iim ajil bdag baihaa.
Post a Comment