Saturday, April 11, 2009

Сансрын сэдэвт Монгол марк


ЗХУ/хуучин нэрээр/ 1959 оны IX сарын 12-нд сарны зүг 390 кг жинтэй пуужин хөөргөсөн билээ. Уг үйл явдалд зориулан 1959 оны XII сарын 30-ны өдөр сарны пуужин, гариг хоорондын автомат станц нэртэй 30, 50 мөнгөний үнэтэй хоёр төрөл марк гаргасан нь Сансрын сэдэвт монгол маркийн анхных нь байв.

1961 оны IY сарын 12-ны өдөр ЗХУ-ын иргэн Ю.А. Гагарин “Восток-1” хөлгөөр анх удаа сансарт ниссэн нь хүн төрөлхтөний түүхэнд сансар судлалын шинэ эрин үеийг нээсэн хэрэг байлаа. Энэ түүхэн үйл явдалд зориулан манай улс Y сарын 31-нд нэг цуврал дөрвөн төрөл марк гаргасан бөгөөд сансарт хүн ниссэн өдрөөс хойш ердөө 49 дэх хоногийн дараа хэвлэгдэж гарсан тун сонин түүх намтартай марк болсон юм.

3 comments:

Idea said...

Би нээрээ тэмдэг цуглуулдаг шдээ. Багадаа цуглуулж байгаад нэг хэсэг орхичихсон. Одоо эргээд жаахан тордож янзалмаар байдаг. Гэтэл яаж төрөлжүүлэх, тэмдгээ юун дээр хатгах учраа ч олохгүй юм. Уул нь миний цуглуулгаас 1970-1990 оны түүх бага ч гэсэн харагдахаар шүү. Сансартай холбоотой тэмдгүүд ч байгаа. Нэг л их урлаггүй, баахан даавуун дээр хатгачихсан л юм байгаа. Та цуглуулагч хүн байна, надад зөвлөөч.

Soronzon said...

Сайхан л цуглуулгатай юм байна шүү дээ. Юуны өмнө зөвлөхөд зарах гэж битгий яараарай. Одоо соц үеийн тэмдэг улам ховордож байгаа шүү.
Ням гариг бүр I сургуулмийн зааланд манай цуглуулагчид цугладаг юм. Тэдэн дээр очиж сонирхоорой. Тэнд тэмдэгний зориулалттай альбом зардаг юмсан.
Тун их сонирхож байвал би монголын топ цуглуулагчдыг зааж өгч болох л юм./фалерист-тэмдэг цуглуулагч/

b batnavch said...
This comment has been removed by the author.