Tuesday, June 23, 2009

Pingu



Охины минь үзэх дуртай хүүхэлдэйн кино "Pingu". Саяхан ээж нь нэг DVD авч өгснөөс хойш киногоо үзнэ гээд намайг хөөж босгоод байдаг болсон. Сүүлдээ аав охин хоёрын харилцаа ширүүсч хэрүүл, уруул болтол ээж нь "энхийг сахиулахаар" зохицуулалт хийж компьютер дээр ээлжилж сууж бай гэж "үүрэгдэж" байна. Охин маань киногоо үзэх завсар хооронд аав гуай блогтоо бичлэг оруулах юм байна л даа, явж явж.

"Ингэхэд энэ чинь хэний компьютер юм бэ?" гэж зарга хийвэл авч хэлэлцэх хүн даанч алга аа. "Та ядраад байдаг юм чинь унтаж байхгүй юу" гэж байгаа юм даа, ямрав?


4 comments:

бж said...

Энэ ёстой хөөрхөн кино шүү. Хүүгийн минь бага настай салшгүй холбоотой. Өглөө цэцэрлэгтээ явах гэж босохдоо нойрмоглоод уйлагнаад байхаар нь пингвинтэй кино чинь гарлаа шүү гэхээр л год хийгээд босоод ирдэг байсан юм. Өглөө болгон 7 цагт ч билүү хэдэн минут гаргадаг байсан шд. Зурагтынханд баярлалаа гэж хэлмээр л болдог байж билээ.
Охин чинь үзэх гэж дурлах нь аргагүй ээ. Томчуул хүртэл дурладаг юм чинь. Охинтойгоо хамт үзээч. Бүр баярлана даа. Хийх юм байвал дараа нь л хийхгүй юу...

byambaa said...

hehe, Ganaa egchiin heldeg unen shu, ohintoigoo tsug uzeerei, bayarladag yum bna lee, daraa ni ternii ni talaar yarihaar bur bayarlana geech, bi ohiniihoo uzdeg gants neg huuheldeig ni tsug uzdeg bolood bgaa, bas huurhun yum bilee. ohin mini bur hoorood nadtai yarij ugdiin, haaya bi zavgui uedee yariulna, teheer ih idevhitei yarij ugdug yum.

Өнөржаргал said...

Үнэн штэ, та ядарч байгаа, унтаж байхгүй юу ккк..Компьютерийн тэмцэл ч хэцүү шүү, би ээж, дүү хоёртой их ширүүн тэмцэл дунд байдаг хүн мэджийн кк

Soronzon said...

Ганаад:
За, таны хэлсэн хэлсэн ёсоор хамт үзэж байгаа шүү. Амтанд нь орсон, ккк

Бямбаад:
Эртээр таны блогоос японы нэг хүүхэлдэйн кино хамт үзсэн шүү.

Өнөрөөд:
Тэгвэл бид хоёр ч "зовлон нэгтэй ахан дүүс" юм байна дөө,ккк