Thursday, July 16, 2009

Гэгээн алсад одох юмсан...

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2008 оны 7 дугаар сарын 7-нд цахим ертөнцөд хөл тавьж билээ. Цахим иргэншил, шинэ ертөнцийн иргэн болохыг хүссэн миний бие дуу шуугиан багатай, даруухан байдлаар энэхүү блогоо нээсэн юмдаг. Нэг л мэдэхэд нэгэн жил улиран оджээ.

Цоо шинэ нийгэм, шинэ цаг үетэй хөл нийлүүлэн алхахыг хүссэн намайг Цэцэн туулай, Мика, Алтайн уулс, Оогийноо, Ганга, Ганаа зэрэг их багш нар алга, сэтгэлээ дэвсэн тосон авч, "хөлд ороход" минь туслаж билээ. Дараа нь Ш.Баатар,Т.Бум-Эрдэнэ, Галаа/Метро блогийн эзэн/, Цогбадрах/Миний ертөнц блогийн эзэн/зэрэг олон олон блог андууд "хэлд ороход" минь тусалсан ачийг яахин мартах билээ.

Дэнж хотойтол наадамлаж яваад блогийнхоо төрсөн өдрийг өнгөрөөсөн байна шүү дээ, би гэдэг хүн. "Оргүйгээс охинтой нь дээр" хэмээдэг. Газар газрын блог андуудтайгаа SORONZON блогийнхоо ойн баярыг тэмдэглэхийн хамт багш нартаа зориулан ая дууны мэндчилгээ дэвшүүлж байна.
Таалан соёрхоно уу!

14 comments:

Оогий said...

Хөөөх Соронзон ахдаа баярын мэнд хүргий. Таны бичлэг маш их таалагддаг шүү. Мэдээлэл сайтай, ёстой жинхэнэ манай нутгийн өндөр сарьдаг уул шиг "нөмөртэй" блог санагддагийн.
Төрсөн өдрийн мэнд хүргий

tagtaa said...

За баярын мэнд шүү. Та их мэдрэмжтэй, маш нарийн чимхлүүр зүйлсийг олж нээж бичдэг шүү... ТЭр бүхнийг тань уншдаг... сээгий үлдээхээ мартчихдаг л болохоос биш...

ganga said...

Ховор сонин мэдээлэл агуулсан, бичгийн сайхан ур хоёрыг хослуулсан Соронзон блог шиг блог ховор. Нас нэмсний ойн баяр хүргэе, улам олон сайхан бичлэгээр биднийгээ баярлуулаарай. Хамгийн гол нь биеэ бодно шүү!

Өнөржаргал said...

Соронзон ахдаа баяр хүргэе! Үнэхээр л нэг жинтэй бичлэг хийдэг шүү та. Ганга эгчийн хэлснээр ховор блогчдын нэг билээ :)..Амжилт хүсье танд!

Anonymous said...

За баярын мэнд хүргээд удаан хугацаанд юм бичээгүй байгаадаа хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу. Соронзонгийнхоо блогоор байнга зочилдог блог ертөнцийн нэг тод төлөөлөгч гэж хүндэлж явдаг шүү.Сайхан урам хайрласан дотно үгтэй энэ блогоо цаашид цуцалтгүй үргэлжлүүлээрэй.Миний хувьд нэг ажил гарсан блогтоо орох зав тун муутай байгаа тул уучлаарай.Сайн үйлс дэлгэрэх болтугай МETRO blog Galaa

peakfinder said...

Blogiin torosn odriin mendiig hojuu ch gesen hurgeye. Taniahaar oroh burdee yamar neg shine yum olj meddeg shuu. Ganga egchiin helseneer biye sain bodooroi.

Anonymous said...

Sainuu, blogiin 1 nasnii oig medelgui ongorooh shahlaa, :o) sain bichlegtei, choloot setgelgeetei, zugeer ongorood garchihaj boldoggui sonirhol tatsan oroh durtai blog mini...Blogoo ulam hogjuuleerei gej erooe..:o)

Soronzon said...

Блогийн минь нас нэмсэн ойн баярт морилон ирж урмын сайхан үгээр мялаасан та бүхэнд гялайлаа.

бж said...

....yanaa, bi hotsorchihoj!!!!
Yagaad hotsorsnoo helnee... hehe

Soronzon anddaa blogiinh ni tursun udriin bayariin mendiig tun hojuu hurgej baigaadaa hultsel uchyeeee. Laa asaasan byaluu ni haa bainaa? Neleed hailaa... hehe.
Ulam olon saihan bichleg huleeh bolno shuu. Tanaihaar udurtuu zaaval orood gardag shuu.

Баярмаа said...

Хайрт ахдаа... Блог нээгээд 1 жил болчихжээ. Их л олон жил блог хөтөлсөн юм шиг туршлагатай, сонирхолтой бичлэгийг тань унших бүрдээ таны дуу хоолойг
сонсох шиг болдог шүү.
Эрүүл энх байгаарай. Бидний Их Эзэн Есүс танай гэр бүлийг ивээн ерөөх болтугай. Банжа

Ш. Баатар said...

Монгол блогийн ертөнцийг өөрийн өвөрмөц аясаараа хөглөсөн Соронзондоо баяр хүргэе! Би Соронзингийнxоо бичсэн Монгол маркийн түүх номын цувралаас уншаад бага балчир ахуйдаа цурлуулж байгаад орхисон Монгол маркийн цуглуулгаа дахин сэргээсэн билээ. Монгол марк бол Монгол улсын хөгжлийн түүхийг өөртөө шингээж, монгол сэтгэхүйгээр дүрээ тодруулсан, миний өвөө, миний аав, миний бие, миний хүү нэгэн нүдээр харах танин мэдэхүйн агуу ертөнц юм. Өнгөрсөн үеэ санан дурсах, өнгөрсөн үеийнхээ бүтээл туурвилыг эргэн харах толь юм. Түүгээр зогсохгүй харьд бадарчилж яваа мань мэт нь монголоороо бахархах нэгэн бахархал, Монгол орныг тусгаар улс болохыг батлах нэрийн хуудас болж байна. Хэн ч үзээд монгол маркийг шагшин магтана уу гэхээс өөлж байсан удаагүй. Нутагтаа амралтаараа очихоороо 1-р сургуулийн цуглуулагчдийн уулзалтанд зорин хүрч дутуугаа нөхөx болно оо.

Anonymous said...

Одооноос эхлээд уншигч тань байна аа. Баярын мэнд хүргэе!!!

Soronzon said...

Ганаад:
Таныг орж ирэхгүй удаад байхаар тань баярынхаа бялууг охинтойгоо нийлээд идэж орхисоон,ккк.

Банжад:
Баярлалаа. Хүргэн Нэргүйгээр компьютерээ форматлуулсан юм. Гэтэл зарим нэг зүйлийг нь алга болгочихсон. 27-нд хөдөөнөөс ирэх юм гэсэн. Тэгэхээр л янзлуулна даа.
Та нар дажгүй биз дээ?

Ш.Баатарт:
Марк цуглуулна гэдэг одоо ч бараг эртний эдлэл цуглуулахтай ижил болж байгаа даа./шуудангийн төлбөрийн хэрэгсэл гэдэг утгаасаа илүү.../ Цуглуулга тань ховор сонин монгол маркаар арвижих болтугай.

Эрхцасд:
Баярлалаа. Миний ертөнцөд тавтай морил.

Д.Цогбадрах said...

Одоо л таны энэ бичлэгийг уншиж байгааг минь уучилмуй. Гэхдээ өөрийн зав зай гармагц блогоор тань зочилж, Монголынхоо түүх соёл, ёс заншлаас танин мэдэж, охины тань хөөрхөн үг, яриаг уншиж байдаг шүү. Танд амжилт хүсье.