Sunday, July 26, 2009

Оддын зурхай бичигч


Огторгуйд орчигч одон гариг
Орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй
Огоорч авахыг мэдүүлэхийн тулд
Оддын зурхайг бичвэй би хэмээн “Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” номынхоо тахилын шүлэгт бичсэн Ламын гэгээн Лувсанданжанцангийн түмэн өлзий гийсний 370 жилийн ойд зориулсан даншиг наадам гурван хоног Баянхонгор аймагт болж байна. Өчигдөр дааганы уралдааны нь ТВ-9-өөр шууд дамжуулж байхыг үзлээ. Хонгор нутгийн түмэн олон ламын гэгээнийхээ ойг нижгэр тэмдэглэж байна аа. ТВ харж суугаад гэнэт энэ оны хавар Төв музейд зохион байгуулсан үзэсгэлэнгийн нээлтэн дээр нь очсоноо санаад “хар авдараа” ухлаа. Цөөн ч гэсэн хэдэн гэрэл зураг байна аа. Монголын бурханы шашны гурван зулын нэг гэж алдаршсан шашны нэрт зүтгэлтэн, оточ, зурхайч, эрдэмтэн энэ хүний ойг улс даяар тэмдэглэж байхад дуугүй сууж түвдсэнгүй ээ. Хэдэн зураг орууллаа.
Ум сайн амгалан болтугай.


Үзэсгэлэнгийн нээлтэн дээр хүрэлцэн ирсэн Бурханы олон шавь нар улаан шарыг тунаруулан их л хөхүүнээр патиараа татуулав.







Бадрал багшийн нээсэн "Чингис хааны өв соёл" хувийн музейн сан хөмрөгөөс









Нутгийн хилийн дээсийн тухай нэрс гэсэн байхаа!








Баянхонгор аймгийн түүх-угсаатны зүй, байгалийн түүхийн музейн үзмэр










Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байгаа Тарган дүрийн сүүдэр зураг энэ болой.

6 comments:

T13 said...

Тарган дүр гэдэг нь ямар учиртай юм болоо? Сүүлд тодорсон дүр юмуу, эсвэл тухайн үеийн дүрийг нь зурж буулгасан байсан нь ингэж хадгалагдсан юм болов уу? ТВ-ээр 370 жилийн ойг гэсэн хирнээ дүр нь гээд гэрэл зургархуу энэ тарган хүний дүрийг гаргаад байхаар нь бас гайхаад л байлаа.

Anonymous said...

Сайна уу Соронзон. Сонирхолтой зурагнууд оруулсан байна. Нөгөө твийтерийн тухайд бол маш амархан блог хөтөлж байгаатай яг адилхан.Хэл усны шаардлага гарахгүй байх гэж бодож байна.Ямарч байсан эхлээд www.Twitter.com дээрээ хаягаа нээгээд орчих тэгээд баруун дээд талд нь байгаа home, profile,find people,setting,help, тус бүрээр нь ороод сонирхоход ойлгомжтой болно. Твийтерийн хамгийн гол таалагдаж байгаа зүйл нь 140 үсэгэнд багтаагаад мэдээлэл түгээх маш хаялбархнаар following буюу дагагч болох мөн дагалдагч нар буюу followers нартай болдогт байгаа юм.Өөрөөр хэлбэл өөрийн сонирхлын дагуу хүмүүсийг нэгтгэх нэгдэхд гол учир нь байна.Их амархан учир өөрөө ороод цаг гаргаад суучих тэгээд л болоо.Блогчид бол твийтерээр өөрсдийгөө маш амархан сурталчлах боломжтой.Энд бараг алдартай хүн болгоны твийтер хаяг байна лээ.Бас нэг чухал юм нь гар утаснаасаа твийтер дээрээ мэдээлэлээ явуулаад байх боломжтой.дэлхийн мэдээллийн том том сувгууд твийтерийг ашиглаад өөрсдийнxөө мэдээллийг цаг алдалгүй хүмүүст хүргэж байна гээд боддоо..Ер нь маш том орон зай боломж гэж л ойлгоорой. за түр баяртай.Galaa

tedy said...

Сайн байна уу

Блогын баннераа солилцох уу?

blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=49

Soronzon said...

T135
Cайн мэдэхгүй юм байна аа. Зураач С.Бадралын бичсэн "Хувилгаан багштай дүрвээд, эргэж ирсэн ламын гэгээний шавь халхуудын хууч яриа" хэмээх номд "Ламын гэгээний тарган дүр Пэрэнлэйтогмид" гэсэн усан будгийн зураг лав байдаг юм даг. Бадрал багшаас тодруулж асууя байз!

Галаад:
Твийтер нээхийг чинь хараад л, харуулдаад л суугаа шүү, хэ хэ.

Tedy:
Санал тавьсанд тань гялайлаа. Даанч надад баннер байхгүй л дээ.
Хэн нэгэн буянтай хүмүүн надад баннер хийгээд өгдөг ч болоосой...

M. Tuul said...

Harin Bayanhongoriin danshigiig talaar gerlugee yarin ene talaar sonsoj bailaa.
Sonirholtoi zurguud oruulsan baina. Minii aav ene nutgiin hun bolohoor bagadaa emeegeesee, nagatsaasaa, bas avgaasaa ulger domog shig zuil sonsoj bailaa. Ter targan dur gedeg ni Lamyn Gegeenii neg hoid dur. Humuus helehdee targan dur gedeg yum bilee. Bi bas har tsagaan photo zuragiig hamaatniidaa harj baisan yum. Tegeheer sayahnii l dur bololtoi. Bas negen dur ni huuhen (nutgiin heleer ni ) hun baisan gej yaridag yum bilee.

Soronzon said...

М.Туулд:
Манайхаар зочилж сэтгэгдэл үлдээсэнд тань талархлаа. Би энэ Тарган дүрийн тухай сонирхоод л яваа. /нилээн сайн гарсан фото олж авсан/Лавтай сураг гаргахаараа блогтоо тавихыг бодно оо.