Monday, August 24, 2009

Бурханы мэлмий


Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү?
Би бол итгэдэг ээ. Баталгаа нь энэ байна. Бидний сайн муу явдал, ажил үйлс, амьдрал ахуйн зам мөрийг хэн нэгэн тэнгэрээс үргэлж ширтээд байх шиг сэтгэгдэл заримдаа төрдөг юм. Магадгүй Бурхан бидний алхам тутмыг анхааралтай ажиглан харж байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Энэ зургийг нетээс анх олж үзэхэд Ш.Сүрэнжав гуайн бичсэн нэгэн шүлэг санаанд минь зурсхийн орж ирснийг буулгавал:

...Одны тэндээс үл үзэгдэх утсаар
Оосорлуулсан хүүхэлдэй шиг л хүмүүс бужигнана
Орчлонгийн уудмаас үлэмж биетэн
Өнгийж харвал ямар бол гэж санагдана
Заримдаа бид өчүүхэн хорхойг
Замаас нь төөрүүлж үйлий нь үзэн
Өвсөөр хатгаж, уурлуулж гүйцээд
Өрөвдөх ч үгүй няцалж орхидог шиг
Хүмүүсийн заяагаар далдын хүчтэн
Тохуурхаж байх шиг заримдаа санагдана
Хүүхэлдэй адил, гарын аясаар
Тоглуулж байх шиг хааяа бодогдоно
Одны тэндээс үл үзэгдэх утсаар
Оосорлуулсан хүүхэлдэй шиг хүмүүс бужигнана
Орчлонгийн уудмаас үлэмж биетэн
Өнгийж харвал ямар бол... хэмээн санагдана

3 comments:

бж said...

Itgeheer barah uu... Yag heregtei ued derged chini baij tusaldag...

Мөнхбаатар said...
This comment has been removed by the author.
Soronzon said...

Мөнхбаатарт:
Сүслэж мөргөдөг хүндээ бол Бурхан гэж байдаг байх, харин үл итгэсэн, сүсэггүй хүнд бол байхгүй бизээ.

...Бурхан ч сэтгэлээс бүтнэ
Буг ч сэтгэлээс гарна гэж Равжаа хутагт дэмий ч нэг хэлээгүй болов уу!