Wednesday, August 26, 2009

Ялалт мөнхөлсөн агшин


ЗХУ-ын нэрт гэрэл зурагчин, фронтын сурвалжлагч В.А.Темины/1908-1987/ 1939 онд Халх голын дайны үеэр авсан гэрэл зургууд өдгөө ОХУ-ын Төв архивт хадгалагдаж байна.

Дэлхийн II дайны он жилүүдэд янз бүрийн фронт дээр томилогдон очиж шуурхай сурвалжлагын гэрэл зураг аван тулалдаж явсан энэ фото сэтгүүлч хожим Рейхстагийн орой дээр Ялалтын туг мандуулж буй торгон агшинг онгоцноос авч мөнхжүүлсэн гавьяатай эр.

Дэлхийн II дайны төгсгөлд Япон улс үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд “Миссури” хөлөг дээр гарын үсэг зурж буй түүхэн агшин болон Нюрнбургийн шүүх хурлын үйл ажиллагааны тухай цуврал фото сурвалжлагаараа алдаршсан “Правда” сонины гэрэл зурагчин тэрээр хожим “Миний цэргийн сурвалжлагчийн амьдралд Халхын голын тулалдаан мартагдашгүй ул мөрөө үлдээсэн юм” гэж халуун дотноор дурсан бичсэн байдаг.

Халх голын хөвөөнд болсон тулалдааны дүр төрх цэргийн сурвалжлагчийн дуран авайд хэрхэн буусаныг та бүхэнд сонирхуулъя.



Зөвлөлтийн танк Халх голыг гатлаж байгаа нь








Монгол цэргүүд давшиж байгаа нь







Тэргүүн отрядын дайчид








Орос цэргүүд атаканд







Г.М.Штерн, Х.Чойбалсан, Г.К.Жуков нар Хамар даваан дахь командын байранд









Зэвсэг нэгт ахан дүүс









Халх голын эрэг дээр Ялалтын туг мандлаа







Квантуны армийн олзлогдогсод

2 comments:

Оогий said...

сонирхолтой мэдээлэл бна дааа

Anonymous said...

Зураг түүх өгүүлнэ гэдэг үнэн юм даа, уншиж сонсож бас дээр нь харж байж л энэ бүхнийг ойлгохыг хичээх байх даа, бүр сүүлийн үеийнхэн маань Халх голд юу болсон Халх гол хаана байдгийг ч мэдэхгүй болж байна. Энэ ойг тэмдэглэхдээ энэ тал дээр илүү анхаарах хэрэгтэй бйадаг юм шиг байна. Тэр телевизийн шоу мэтээр гэхдээ харамсалтай нь уг нэвтрүүлгийг үзэж амжихгүй л байна. Kh