Monday, October 26, 2009

Улаанбаатар хотын тухай хуучны ил захидлууд


Өнөөдөр Үндэсний түүхийн музейд “Улаанбаатар-370” гэсэн үзэсгэлэн нээгдсэн тухай зурагтаар гарч байна. Би ч гэсэн хоцрох юу байхав, үзэсгэлэнгээ нээнэ ээ. Тавтай морил, андууд аа.

Миний цуглуулгад ийм нэгэн ил захидлууд байдаг юм. БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамнаас эрхлэн хэвлүүлсэн, “Улаанбаатарын байдал” нэртэй, 1960-аад оны эхэн үеийн ил захидлууд л даа. Хамгийн сонирхолтой нь эдгээр ил захидлуудаас тухайн үеийн Улаанбаатар хотын өнгө үзэмж, дүр төрх, тохижилт зэргийг харж болдог юм.

1. Улаанбаатар дахь Залуучуудын ордон гэж нэрлэсэн эхний ил захидал. Уг барилга нь 1960 онд ашиглалтад орсон.
Орой дээр нь МХЗЭвлэлийн тэмдэг харагдаж байна. Энэ тэмдэг одоо байдаг билүү, үгүй билүү? Тухайн үед Залуучуудын ордон гэж нэрлэж байсан уг байранд өнөөдөр Улсын драмын эрдмийн театр байрлаж байгаа.

2. Улаанбаатар дахь Ордон музей гадаад байдал. Энэ барилгыг маршал Чойбалсангийн сууцанд зориулж 1947 онд барьсан. 1953 онд Чойбалсангийн ордон музей байгуулж, дараа нь Сүхбаатарын музейн үзмэрийг шилжүүлэн авчирч
нэгтгэсэн гэдэг. 1960-аад оны эх хүртэл “Сүхбаатар, Чойбалсангийн ордон музей” байрлаж байсан энэ барилга одоо Төр засгийн үйлчилгээний мэдэлд байрлаж буй. “30 дугаар байр” хэмээн нэрлэдэг. Сүүлийн үед Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар салбарын төлөөлөлтэй өглөөний цайгаа энд уух болсон тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Сонирхолтой нэг зүйл бол уг барилгын хашааны нүүрэн талд музейн хаяг нь бүдэгхэн ч гэсэн харагдаж байгаа юм.

3. Улаанбаатар дахь 10 жилийн I дунд сургууль. Нэгдүгээр арван жилийн сургуулийн барилгыг лам голдуу хүмүүс жил хүрэхгүй хугацаанд их л түргэн барьсан гэдэг.
1940 онд ашиглалтад орсон. “Хувьсгалын эсэргүү” гэгдэж шоронд хоригдож байсан Чоймбол гавж, уран Чойгоо нар барилгын нүүрэн талд байсан Сүхбаатар, Чойбалсан, Ленин, Сталины барельефийг богино хугацаанд чанартай хийгээд суллагдаж, нэг нь Хөдөлмөрийн гавьяаны одон, нөгөө нь Алтан гадас одонгоор шагнуулж явсан түүхтэй. Харин тус сургууль хэдэн жилийн өмнө их засвар хийхдээ уг барельефийг авч хаясан байх шүү.

4. Улаанбаатар дахь Улсын хөгжимт драмын театр. 1949 онд ашиглалтад орсон энэ барилгад өнөөдөр дуурь бүжгийн театр байрлаж байгаа.
Бас гол хаалган дээр нь ур муутай хоёр арслангийн баримал тавьсан байгаа байх. Мөн хажууд нь тулгаад шахуу барьсан Шангрилагийн өндөр барилгын сүрд дарагдаад нэг л жул харагдах болсон байна лээ.

5. Улаанбаатар дахь “Энх тайваны гүүр”. 1958 онд ашиглалтад орсон. Энэ ил захидлаас харвал Богд уулын энгэр бэл нүцгэн байсан юм биш үү?
Гэтэл өнөөдөр хан уулын энгэр бэл, хатан туулын эрэг хөвөөгөөр битүү барилга боссон байгаа биз дээ. Богд уулыг дархалснаас хойших 230-аад жилийн хугацаанд энэ уул ингэж муугаа үзэж байгаагүй байх аа. Дархан цаазтай Богд ууланд дээдсийн орд харш, амбаар сав битүү шавахыг харах үйлтэй л толгой байж дээ, би.

6. Улаанбаатар дахь пионерийн ордон. Би андуураагүй бол өнгөрсөн жил уг барилгын 50 жилийн ой болсон байх шүү. Уг барилгын суурин дээр хуучин цагт Зүүн Хүрээний цогчин буюу
Батцагаан гэж алдаршсан түмэн хүний багтаамжтай том дуган байсан гэдэг. Миний сайн мэдэж байгаагаар одоо Хүүхдийн урлан бүтээх төв гэгдэх болсон уг барилгын хайс хашааг холбогч асар хэлбэртэй хаалгыг авч хаясан. Хойд хэсэгт нь “House international”-ийн барьсан орон сууцны 5-9 давхар арваад барилгууд боссон доо.

Миний үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлэн "Үйлсийн сайхан Улаанбаатар" дуугаар ая баръя. Хүндэт зочдод зориулсан дэвтэр үүдэн дээр байгаа. Санал сэтгэгдлээ бичихээ мартуузай.

11 comments:

. said...

Huvaaltssand bayarlalaa. Buur sanachihlaa. Huuhdiin Park harin il zahidal deer uldee bolov uu? Odoo bol baihgui bolson.

bayabaga said...

wow..mash sonirholtoi bailaa..bi huviaraa UB iin tuuh sonirhdog yum..ter Duuriin theatre iin hajuud yamar muuhai saraisan urlaggui baishin baria ve tiime?MCS gsn baiha?ter zaazuur geed hochtoi baishin ch ter..Suh iin talbain huuchin zohion bguulalt tolovlolt ni taalagddag yum..

manai uran barilguudaa burtgej ehelj bui yum bilee..eniig uzeed ih bayarlasan.
http://ulaanbaatar.m-heritage.org/results/index.html

Өнөржаргал said...

Их сонирхолтой үзэсгэлэн байлаа. Миний мэдэхгүй юм их олон байна шүү. Баярлалаа.

Anonymous said...

Hovor goyo uzesgelen unegui uzchihlee. Bayarlalaa Soronzon. Hot hogjiltiin tolovlogoo, architektor manaid muu baigaagaas bolood suuliin uyeiin goyo gangan barilguud yamar ch utga avcaldaa baihgui, hoorondin bolon hotin yurunkhii tolovlogootei uyaldaagui, cever biznesiin (gehdee hedhen hunii) zorilgoor bosson uchir yagaad ch saikhan haragddaggui yum. Tegeed yamar ch shine barilga ni engiin nudeer l harahad zaaval oo sevtei, chanar chansaagui ni medegdddeg yum. Bid Evropt olon jil bolson bolhoor Ulaanbaatart ochood buh barilgig haraad l nud setgeld gologddog yum. Hairan material, cag...Bushuu tuulai borvindoo baastai gedeg l bolood bgaa yum daa. BM.

Ганзо нь said...

Сайхан үзэсгэлэн байна.

Soronzon said...

Нутгийн шувуухайд:
Хол яваа хүн нутгаа санах шиг сайхан зүйл хаа байх вэ, хө. Хүүхдийн парк дээр л их тоглож байсан хүн юмаа даа, янз нь.
Яг одоо надад бэлэн тийм ил захидал алга аа. Олдвол дараагын үзэсгэлэндээ оруулахыг хичээе.

bayabaga:
Бид хоёр ижил сонирхолтой юм байна даа. Би бас Улаанбаатар хотын түүх/гэхдээ эртний/ сонирхдог юм. Энд тэндээс цуглуулсан эрээвэр хураавар үзмэрүүд багагүй бий дээ.
Дараа цаг үед нь тааруулаад бага багаар тавихыг бодож явна. Өөрийн чинь хэлсэн хаягаар орж үзлээ. Сонирхолтой л юм байна. Гэм нь зургууд нь дэндүү жиижиг юм билээ.
Маршал Чойбалсан анх индэрийн талбай/Сүхбаатарын талбай/-г байгуулах үеэр "урагшаа Богд уул байнга харагдаж байхаар бодож зураг
планаа хий" гэж үүрэг өгсөн гэдэг. Тэгээд ч мань эр Парижийн Конкордын талбайн хэмжээг асууж лавлаад түүнээс том хэмжээтэй талбай байгуулах үүрэг өгсөн тухай архитектор Лувсандорж гуайн ярилцлага уншиж байсан юм байна.

peakfinder said...

Sonin saihan bichleg bailaa. Manai huuchnii barilguud terhendee bas ooriin gesen onclogtoi Ulaanbaatariig Ulaanbaatar gej tanigduuldag gedgiig humuus uhaarch huuchin hesgiig n' oroldohgui baigaasai. Suhiin talbain ter ondor saaral baishin arai ch dee geed gomdmoor muuhai, orchin toirontoigoo ogt zohicoogui geed zurag harah bolgondoo buhimdaad l baidag yum. Barilga barisan humuust naad zahiin goo sainhii medremj baigaagui yum bolov uu. It bag toiruu tov heseg odoo shambaaraldsan yum bolson baina lee. Ug n' ter heseg Ulaanbaatariin hamgiin saihan heseg yu shuu dee. Choibalsangiin talaarh tuuh bas ih sonin yumaa

Soronzon said...

Өнөрөөд:
Хөөе, дүү охион.
Эртээр бүжгийн хичээл дээр чинь амаа ангайж суусаар байгаад өөртэй чинь ганц ч эргэж/танцалж/ чадалгүй гарсан байна лээ шүү, сорри.

Үлмэдэхэд:
Таньтай 100 хувь санал нэг байна.
Манайд хот төлөвлөлт гэж юм байдаг гэдэгт би заримдаа эргэлзэдэг шүү.

Ганзод:
Баярлалаа.

peakfinder:
"Алтан тэвшийн хөндий" маань өнөөдөр шавар барилга шамбааралдсан хөндий болж байна даа, зайлуул.

oldoshaksli said...

bayarlalaa
saihan uzesgelen baina
minii niisleel

Soronzon said...

Тавтай морил.

Anonymous said...

ёстой хөөрхөн, гоё зурагтай мэдээлэл байна шүү, баярлалаа. Санаснаас, энэ блогспот дээр хүний оруулсан сэтгэгдэлийг яаж ингэж доороо ил гаргадаг юм бэ, хэлж өгч туслаарай, баярлалаа. journal@stdc-mongolia.org