Wednesday, October 21, 2009

Тусгаар тогтнолын их баяр


1945 оны 10 дугаар сарын 20. БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураав. Санал хураалтанд 483291 хүн хамрагдсанаас нэг ч хүн эсрэг санал гаргаагүй билээ.

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би...

Д.Пүрэвдорж "Тусгаар тогтнол" шүлгээс

2 comments:

. said...

Heden ond ene shulgee bichsen yum boloo, meddeggui ee ;)

Soronzon said...

Дэндэвийн Пүрэвдорж гуай 1962 оэд "Чингис", "Тусгаар тогтнол" хэмээх алдартай хоёр шүлгээ бичсэн гэдэг.