Wednesday, December 9, 2009

Гэгээн хайрын мессеж


Надад хоёр гар утас байдаг. Нэг нь минийх, нөгөө нь диваажинд заларсан хадам ээжийн маань гар утас. Хоёр жилийн өмнө хадам аав, ээж хоёрынхоо хуримын ойд зориулан хөгшидөд гар утас хослуулан авч өгсөн юм. Мессеж хэрхэн бичихийг зааж өгсөн тул хоёр хөгшин маань хэдэн өдөр бие биендээ мессеж бичээд их л ажилтай байлаа.

Харамсалтай нь, өнгөрсөн гуравдугаар сард хадам ээж маань хорт хавдараар өвчилж, гэнэтхэн хорвоог орхин одсон тул ээжийн гар утсыг би хадгалан үлдсэн юм. Гэтэл нэг сарын өмнө аавыг гадагш гарсан үед ээжийн утсанд мессеж ирлээ. “Ханиа, би шөнийн ээлжинд ажиллах тул хүүхдүүдтэйгээ хоолоо идээд сайхан амраарай” гэжээ.

Тэр мөчид би маш их гайхлаа. Ээжийг нас барсанаас болоод аав маань сэтгэлийн цочролд орсон юм болов уу, эсвэл зөнөж байгаа юм болов уу хэмээн санаа зовж эхлэв. Тэр орой ээжийн утсанд дахин мессеж ирлээ. “Ханиа, гадаа их хүйтэн байна. Дулаахан хөнжил нөмөрч унтаарай” гэжээ. Нөхөртэйгөө хамт тэр мессежийг уншаад бид мэгшин уйллаа. Тэгээд “хэсэг хугацаанд ажиглаж байя” хэмээн ярилцан тохирлоо.

Дараа бас нэг мессеж ирлээ. “Ханиа, бороо орж байна. Хэдэн цагт ирэх вэ. Шүхэр аваад тосож очьё. Үгүй ээ. Би солиорч байх шиг байна. Санаж байна шүү...”

Энэ мессежнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад дахин мессеж ирлээ. “Миний охион, өнөөдөр цалин бууна. Захих юм байна уу, аваад очьё” гэжээ. Би хариуд нь “Аав аа, хоёр ширхэг загас аваад ирээрэй” гэж бичив.

Тэр орой аавын авчирсан загасаар сайхан шөл хийгээд гэр бүлээрээ хамтдаа хооллов. Хоолны дараа нэг хундага архи уучихаад аав маань “Одоо хирнээ, хаалга онгойгоод ээж чинь ороод ирэх юм шиг л санагдаад байх юм аа. Урьдынх шигээ мессеж явуулсан чинь хариу ирэхгүй байна лээ. Одоо л түүнийгээ нас барсан гэдэгт итгэж байна. Та нар намайг гайхан ажиглаад байгаа хирнээ юу ч хэлж чадахгүй байгааг чинь мэднээ, уучлаарай” гэж билээ.

Тэр цагаас хойш аав маань ээжийн утас руу ахиж мессеж бичсэнгүй. Харин би одоо аавд мессеж бичдэг. “Аав аа, юм угаах гэсэн юм. Та дотуур хувцасаа хаана далд хийчихсэн юм бэ?”

(Орчуулга)

Жич: Бид өндөр настай аав, ээжийгээ хэрхэн ганцаардаж байгааг тэр болгон анзаарч мэдэхгүй, өдөр тутмын ажилдаа дарагдан тэднийгээ мартчихдаг гэмтэй. Тэдэнд маань ӨНӨӨДӨР хайр халамж, анхаарал, урмын үг, энэрэл хайрын мессеж хэрэгтэй байна. Таныг энэ хорвоод төрүүлж өсгөн хүн болгосон эмгэн буурал ижий, азай буурал аав руугаа ЯГ ОДОО УТАСДАН мэнд амарыг нь асууж, тэдэндээ ХАЙРТАЙ гэдгээ хэлээрэй!

Эх сурвалж: http://blog.daum.net/mongollove

5 comments:

. said...

Таны энэ бичлэгийг уншаад шууд л эмээ рүүгээ мэссэж бичихээр яарлаа. Сануулж өгсөнд их баярлалаа.

Oogiinoo said...

Yostoi uruwdmuur yumaaa

ganga said...

Өндөр настай ээж аавтайгаа хоёр сар гаран байж байгаад саяхан ирсэн ч, чини энэ бичлэгийг уншаад хачин болчихлоо.

Idea said...

Эмээ., "надад өрөмтэй гамбир үлдээгээрэй, та бүгдийг нь цохьчихдог шүү"... гээд бичсэн чинь эмээгээс "дуусцөөн гохь нь" гэж хариу ирдийм даа хэхэ

Soronzon said...

Нутгийн шувуухайдаа:
Юуны өмнө залруулахад энэ миний бичлэг бишээ. Эх сурвалжаа би дээр заасан билээ. Уншиж үзмэгц таалагдсан тул эзнээс нь зөвшөөрөл авч өөрийн блогтоо залсан билээ. Зорилго маань нэг ч болов хүн ижий аавдаа мессеж бичээсэй гэсэн хэрэг билээ.

Оогийноод:
Харин тиймээ.

Гангад:
Усны шувуудтай хамт буцаад нисээ юу? Дээр ярьж байсан бид хоёрын яриа хэвээрээ юу?

Айдаад:
???