Saturday, January 16, 2010

Улсыг мандуулагч их баатар жанжин


Шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст
Богд хааны зарлиг


Орос жанжин генерал Барон болбоос бидний Монголын өөрийн
эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн
зүтгэсэн гавьяа бүхий хүмүүн мөн.

Түүний бие анх цэрэг авч ирснээс янагш хүйтэн жихүүнд
халирших үгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслаасан үгүй,
эцэстэлээ зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний
газрыг байлдан авч гавъяаг бүтээсэн ба шан, хорыг тэгшлэн
цэргийн цаазыг явуулсныг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой.

Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж генерал Баронд үе
улиран ханы зэргэ, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз,
улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отго, Улсыг
мандуулагч их баатар жанжин цол шагнавай.

Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун.
Иймийн тул шар торгоны өргөмжлөл дур эрдэнэ дарж олговой.

Олноо өргөгдсөний Арван нэгдүгээр он


Орчуулагчийн хавсралт оруулга:

1. Эх бичмэлийн толгойд алхан хээ хүрээтэй, голд нь “Мутрын тэмдэг” гэсэн монгол бичээстэй, 2.2 см орчим голчтой дугуй тэмдэг даржээ. Дардасны бэх-улаан
2. Эрдэнэ гэж төрийн тамганы хүндэтгэлийн нэр

Эх сурвалж: Н.Н.Князев “Домогт Барон”
Орчуулсан Ж.Нэргүй

Зургийн тайлбар:
Оросын зураач Ф.А.Москвитин “Монголыг өмгөөлөгч барон Унгерн” http://www.zavtra.ru/cgi/veil/data/zavtra/09/832/81.html

2 comments:

Arsun said...

Нэгэнт биднийг нэг л үзлийн үүднээс сурган хүмүүжүүлсэн тул үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэрх боловч хүлээн авах нь зөв хэмээн итгэнэ. хэхэ.

Soronzon said...

Ардчиллын буянаар сүүлийн жилүүдэд бага ч болов олон нийтэд нээлттэй болж байгаа архивын баримт сэлтээс харж байхад бид хуурмаг, зохиомол, засч гоодсон, мушгин гуйвуулсан түүхээр тархиа угаалгасан хөрхийлөлттэй үеийнхэн юм билээ дээ...