Monday, January 11, 2010

Сэтгэлийн уяа

Самые классные гифы на giftube.ru!

“Нэгэн биений минь нөгөө тал
Нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр” болсон манай хүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Охин бид хоёр өглөө босмогц орондоо байхад нь happy birthday to you! дуулж өгсөн. Бас охин маань гэгээн хайрын захиа бичиж өгөв. “Сайн байна уу? Хайртай ээж минь, би таньдаа хайртай шүү. LOVE” гэсэн үгийг зүрхэн дотор бичээд өгсөн гэж байгаа...
Тэгээд пицца хийж өгөв. /нэг гэм нь өөрөөр нь хийлгэсэн л дээ, ккк./ “Сэтгэлээрээ ирсэн шүү” гэж байгаад охин бид хоёр өнөөх пиццанаас нь цохиж өгсөн дөө, хөөрхий.

Өдөр ирсэн зочдын өгсөн бэлгийг охин маань үүдэн дээрээс тосон авч, барьж зугтсаныг эс тооцвол төрсөн өдрийн баяр сайхан болж байна аа. Орой бас зочид ирэх ёстой. Тэр болтол “их нь ичиж, бага нь уйлах” гээч л болохгүй бол төрсөн өдрийн баяр сайхан болж өндөрлөнө гэдэгт итгэж байна.

“Сайн морь явдлын хань
Сайн эхнэр насны хань” гэдэг. “Хорвоогийн 6 тэрбум хүний дотроос онцлон сонгож, олж ханилсан ханьдаа хязгааргүй хайртай шүү” гээд ая дууны мэнд дэвшүүлье ээ.

Жич: Миний төлөө пулемётны ам цээжээрээ таглаж чадах сайн хань томилон илгээсэн БУРХАН гуай таньд бас чин сэтгэлээсээ баярлалаа. Та шүү!

5 comments:

бж said...

Suuliin uguulber asssar ih taalagdav. :D

Hanid tani tursun udriin mend hurgej, ta 3-taa az jargal husye.
Daraa jil gariinhaa hooloor dailaarai. Yu ch baisan yadag yum. Setgeleeree hiisen hool chini hamgiin saihan beleg bolno doo..

Anonymous said...

Tanai ger buld az jargal husii

Oogiinoo said...

Az jarxal xusiye

Azaa said...

Sain bna uu? Soronzon agaa. Bi Azaa bna.
Ta 3-t urt udaan az jargaltai amidral xusie. Ene unexeer goe duu shuu. Manai aav duuldagiin, bas ene duunii aya-g bichsen Magsarjav gedeg axiind oyutan baixdaa xeseg amidarsiin gesen. Ene xunii zunduu olon saixan duu zoxiogdon olonii dund HIT bolson gej aav yarij bna lee. Bi blogoo xakerduulaad shineer xayagtai bolsoon. Ta neg manaixaar zochilooroo. Ix udaan uulzaldsangui shuu.

Soronzon said...

Ганаад:
Таны даалгасан ёсоор дараа жил гарынхаа хоол хийж дайлахаар шийдсэнээ илтгэе.

Үлмэдэхэд:
Баярлалаа.

Оогийноод:
Дүү охинд гялайлаа.

Азаад:
Баярлалаа. Агаагын компьютер вирустэж, монгол үсгийн фонд нь алга болоод олон хоносон юмаа. Тэгээд хариу бичиж чадалгүй удсаныг минь уучлаарай.
Хөгжмийн зохиолч Магсаржав гэж авьяасын хүүдий болсон хүн байдаг юм билээ. Үнэхээр л бичсэн дуу болгон нь хит болсон байх шүү.
Хөх хотод ажиллаж амьдарч байгаа тухай нь 2-3 жилийн өмнө ӨМӨЗО-ны Одон ТВ-ээр гарч байсан шүү. Танайхаар заавал айлчилна аа.