Tuesday, February 2, 2010

Сүх жанжны хөрөгтэй анхны марк


Өнөөдөр Сүх жанжны мэндэлсний 117 жилийн ойн өдөр.

Монголчууд жанжны хөргийг анх хэдэн онд маркан дээр буулгасан юм бол оо?
1932 оны долдугаар сарын 10-нд гүйлгээнд гарсан “Шинэ монгол” цуврал 13 төрөл маркийн нэг цэрэг хувцас, малгайтай жанжин Сүхбаатарын хөрөг, доод талд нь 1894-1923 гэж он тавьж, латин үсгээр Syke-Bator хэмээн бичсэн, 40 мөнгөний үнэтэй маркийг Москва хотноо хар өнгөөр хэвлүүлжээ.

Сонирхолтой нь тухайн үед жанжны төрсөн оныг 1894 гэж үзэж байсан бололтой. Харин хожим 1973 оны хоёрдугаар сарын 2-нд гаргасан сери маркийн тайлбарт “Монгол ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилийн ойд зориулав” гэж бичсэн байдаг юм.

Түүнчлэн 1932-1950-иад онуудад гаргаж байсан монгол марк дээр цэргийн жанжин гэдгийг нь товойлгож, голцуу цэргийн хувцастай дүрсэлсэн байдаг аж.

Мөн уг марк дээр Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон соёмбыг залсан байдаг ч хачирхалтай нь 1943 оноос тодорхойгүй шалтгаанаар энэ уламжлал тасарсан билээ. Харин ардчиллын буянаар 1997 оноос монгол маркан дээр дахин соёмбо тэмдэг залрах болсон түүхтэй.

2 comments:

A.Амарсайхан said...

Жилд ядахдаа нэг цаасан цэцэг ч болтугай хөшөөнд нь өргөчихдөг баймаар сан. Сүүлийн жилүүдэд ийм сураг сонсов уу? Энэ жил нээрээ яасан бэ? Чимээгүй өнгөрчихөв үү дээ?

Soronzon said...

Юуны өмнө таньд
багш нарын баярын мэнд хүргэе ээ!
Жанжны ой яахав ээ, даруухан чимээ багатай болоод өнгөрсөн.
Таны шоглон бичсэнчлэн цаад 76 ухна чинь ямаа ямаа гэж хамаг мөнгөө зарлагдаад,
энд тэндээсээ ховхорч нурж байгаа жанжныхаа хөшөөг засах мөнгө гаргаагүй байх шүү.