Tuesday, April 27, 2010

Нөхөр генералын амрыг эрье!


Генерал-/generalis—Ерөнхий хэмээсэн латин үг/

Олон улсын Зэвсэгт хүчний цэргийн дээд офицеруудад олгодог цол. Генерал цолыг анх XYI зуунд Франц улсад, 1657 оноос Орост хэрэглэж эхэлсэн.
1940 оны тавдугаар сараас ЗХУ-д, 1944 оны дөрөвдүгээр сараас Зэвсэгт хүчний бүх төрлийн дээд офицер нарт хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал гэсэн шатлалтай олгох болсон.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Эрэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 хүн анх хүртэснээс хойш өнөөдрийг хүртэл 150 хүнд генерал цол олгожээ.

Өнөөдөр Монгол Улсын генералуудаас 79 хүн амьд сэрүүн байгаа бөгөөд 31 нь төрийн болон цэргийн ажил үүрэг гүйцэтгэж, 48 нь бэлтгэл болон чөлөөнд байна. Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн цэргийн жанжин, дарга нарт “Генералуудын өдөр”-ийн халуун мэнд хүргэе.

“Сүлдэт баганын дэргэдээс Сүхийн талбай хүртэлх” эх орноо хамгаалан тэмцэж, Соёмбот тугийн доор хараа, алхаа нийлүүлэн жагсаж, жагсааж явсан алтан мөрдэст генерал Таны амрыг эрье!

Жич: “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын хамгийн ахмад генерал, 100 насны сүүдэр зооглож, зургаадай таяг тулж явсан, дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш гуайн 1966 оны гэрэл зургийг та бүхэнд сонирхуулж байна.

Илтгэсэн Soronzon

6 comments:

Уйгаржин said...

Удахгүй Генералуудын 2ш том ном гарна даа бүх юм эхийг нь бэлдээд дуусаж байна гэсэн сураг гарсан

Arsun said...

Сэтгүүлч Р.Сарангэрэл тийм ном гаргах байхаа.

Уйгаржин said...

Заавал ягаад Сарангэрэл гэж үгүй байхаа гэж бодож байна цэргийн нэг холбоотой нэг хүн гаргах гэж байлээ

A.Амарсайхан said...

Пүрэвээ генерал мундаг үг хэлсэн шүү. Ийм цолтой хүн үхэхдээ ч бодолтой үхэх ёстой. Буруу үхэж ч болохгүй алдар гэж

Барбагш нар нь said...

saihan blog baina, unshaad neleen saatchihlaa. Amjilt huseye! Artga

Soronzon said...

Уйгаржинд:
Баяраа ахын хийж байгаа номыг хэлж байна уу? Миний мэдэхийн 2 жилийн өмнө л хэвлүүлэхэд бэлэн болсон гээд зурагтаар зарлаад байснаа сүүлдээ чимээгүй болсондог.

Арсунд:
Р.Сарангэрэл гэж сэтгүүлч танихгүй ээ. Хаана ажилладаг сэтгүүлч юм бол?

Дээрх хоёр эрхэмд:
Андуудаа, эвтэй найртай байцгаая!

Амарсайханд:
Тэрийг үзсээн. Санал нэг байгаа.

Артгаад:
Номын багш нар тавтай морил!