Thursday, March 26, 2009
“ХҮҮХЭН хүний АРАНШИН”
-Ааваа, би царай муутай юм уу?
-Юууууу? Хэн тэгж байна?
-Бөртэгийн эмээ намайг царай муутай, ааш муутай, аавыгаа дууриасан гэж байна лээ.
-Ааан, тийм үү! Миний газар дээрх ганц сайхан гүнжийг юу гэнэ гэнээ? Би тэр эмээд нь үзүүлээд өгнөө, гайгүй ээ.
-Аав аа, би царай муутай биш, тийм ээ?
-Тэгэлгүй яах юм бэ? Охин минь чи, миний газар дээрх ганц хайртай хүн шүү дээ. Тэгэхээр яаж царай муутай байх юм бэ? Би энэ хорвоод ганц чамд л хайртай шүү дээ, охин минь.
-Тэгвэл чи ээжид хайртай юу?
-Ммм, хайртай байлгүй яах вэ, за хоёулаа хурдхан явъя. Хоцрох нь байна шүү, миний охион!
Энэ бол өнөө өглөө болсон аав охин хоёрын харилцан ярианы гол сэдэв. Миний хамгийн дуртай ажил бол өглөө болгон охиноо хөтлөөд цэцэрлэг рүү нь явах. Энэ хорвоод амьд яваагийн минь учир утга, сайн сайхан бүхний минь эхлэл болсон охиноо хөтлөөд явахаас илүү жаргал гэж байдаг юм уу? Магадгүй, энэ бол миний жаргалтай амьдралын эхлэл байх аа? Нэгэн бяцхан ертөнц гараас минь атгаад намайг энэ хорвоогийн хамгийн хүчтэй, хамгийн чадалтай, хамгийн, хамгийн, хамгийн... бүхний эхлэл гэж бодож явах нь гайхамшиг биш гэж үү? Би чинь охиндоо бурхан шүү дээ!!!
...Аав охин хоёр замдаа хууч хөөрсөөр цэцэрлэг дээрээ ирлээ. Энд тэндгүй уйлж дуулсан “живхтэй” Бурхад. Еэ, базарвааний хумпад.
Охин маань хуучин цэрэг гэсэндээ юу ч болоогүй юм шиг хувцсаа сольж эхлэв. Би ч дагаж уйлж зовоогоогүй охиндоо баярлан /дотроо сэм залбиран/ хувцсыг нь сольж эхэллээ.
Муу аав нь яахав дээ, хувцсыг солих гэж нусаа татан ухнатаж байтал охин маань гэнэт,
-Чи яагаад байгаа юм бэ? гэдэг байгаа. Эцэг хүний төрөлхийн зөнгөөр “юу болов, яаав ийв” гээд ийш тийш харлаа. Хажууд нэг муу нус нь унжсан бацаан, над шиг ухнатсан бас нэг ааваас өөр хүн алга аа. Би ч гайхлаа. Охиныхоо өмдийг солиод, улавчийг нь өмсгөж байтал гүнж минь дахиад л,
-Яагаад байгаа юм бэ? гэх нь тэр шүү.
Юу вэ, өнөө муу нус нь гарч ирж хацар дээр нь горхи болон урсаж байгаа бацаан, үдээсийг нь үдэх гэж шуухтниж байгаа аав бид хэдээс нь өөр хүнгүй үед хэн миний охиныг өдөөд байна вэ, “Алив босоод ир, үзэлцье” гэтэл бид хэдээс өөр хүн даанч алга даа, харамсалтай нь...
Би гайхаад охин руугаа харлаа. Гэтэл харин манай хүний нүд нь гялалзаж байдаг байна шүү. Ээ, Бурхан минь, миний охин юу сэтгэсэн юм бол доо? Тэр бандийг харж байгаа охины минь харц нэг л биш ээ...
Би эргэлзэж гайхаад асуулаа.
-Миний охион, энэ хүүхдийг хэн гэдэг юм бэ?
-Эрдэнээ.
-Аан, Танай ангийн хүүхэд юм уу?
-Тийм, шинээр ирсэн юм.
-Аан, миний охин тэгээд танилцсан юм уу?
-Аав аа, Эрдэнээ сайн хүүхэд шүү.
-За тэгвэл их яриатай даа, хө.
...Бурхан минь ээ, та хаана байна аа? Миний дөрөвхөн настай охнны зүрх сэтгэлд ямар гээчийн гал асааж орхиод яваад өгөв өө?
Уг нь мөрөөрөө гутлаа өмсөх гээд зогсож байсан нөгөө банди өөрийн эрхгүй миний охиныг анзаарч эхэллээ дээ. “Сум байндаа тусчээ, янз нь”. Охин маань ч онилсон сумаа байнд нь зоосныг мэдэрсэн мэргэн буудагчийн янзтай ялан дийлсэн харцаар харж байна шүү, wow...
Зүгээр л мөрөөрөө зогсож байхад нь байн байн өдөж хоргоогоод байхаар өнөө нусгай бандийн анхаарал миний муу шар гүнж дээр “туслаа даа”, хөөрхий...
-Аминаа, хоёулаа ангидаа хамт орох уу?
-Аан хаан, хи хи .../ хоёр хүүхэд маань хөтлөлцөөд дээшээ анги руугаа гүйлээ, хоёр аавын ам хагас ангайстай, шүлс шалан дээр, нүд таазан дээр, тэнгэр газар байраа солин эргэлдээд л, эргэлдээд л.../
Уолт Дисней компанийн хийсэн хүүхэлдэйн кинон дээр голцуу эмэгчин амьтад нь л эхэлж өдөөд, хоргоогоод, сээтэндээд, сэртэндээд байдагсан. Хүүхэн хүний араншин гэж тэр юм болов уу? Эсвэл “Бемби” кинон дээр гардагчилан хаврын өвчин эхэлж байгаа нь тэр юм болов уу?
Нээрээ маргаашаас хаврын дунд сар эхэлж байгаа юм байна шүү дээ...
Subscribe to:
Post Comments (Atom)
13 comments:
Хэхэхэ, ямар хөөрхөн юм бэ, бүр эгдүү хүргээд хаячихлаа. Охид ер нь адтай шүү.
Аав нь ч гүнжийнхээ төлөө нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахад хэзээд бэлхэн юм байна л даа. Харин хатнаа анхаарлын гадна үлдээчихвээ!
haha...
хэхэ эхлээд Бид нар аттак хийж анхаарлыг нь татна тгд за тгд нэгэнт анхаарсан хүн чинь ирээд өддийм байгаа биз дээ тэхээр нь өөдөөс учиргүй гайхаад л аан юу яасан гэнээ гээд л хэхэ дотроо бол бөөн тактик шт хэхэ. Тэхдээ 4н настай гэдэг ч аа бас л эвгүй байна шүү.
WOW, хэхэ, бяцхан гүнж адтай байна даа...
Хи хи.
Хаха, Эм хүн! гэжээвэл яахуу хэхэхэ
Өдчихөөд үл тоомсорлох сонгодог тактикийг үлгэр жишээ эзэмш зөв гэж гүнждээ уламжлаарай. Охин хүүхэд нээрээ хөөрхөн байх шүү. Дархан бэрийн торгон атаа.
Аав хүү ч юм юм үзэх нь дээ янза нь... :)
Сэргэлэн л охинтой юм байна. Томрох тусам нь аав Бурхан ширүүсэх байх даа.
Huurhun gedeg ni. Ohiduud ch adtai l daa.
Adtai sergelen ohin baih n'. Yamar ch gesen hussendee zorigtoi hureh hun bolohiin shinj yum uu? Ohin huuhed ingeheer aav nart hecuu baihaa?
...Гарч тогло доо, миний охин
Гадаа хавар ирж
Газрын гижиг ирж инээд алдан байгаа...
Со ах би ингэж л хэлэх байна...
...Гарч тогло доо, миний охин
Гадаа хавар ирж
Газрын гижиг хүрч инээд алдан байгаа...
Со ах би ингэж л хэлэх байна...
huuheldei ih uzeed tiim bolood baigaan boluu
Post a Comment