Monday, April 13, 2009

Сийлэгмаа, Nature Sound artists - Хүн хүндээ хайртай явья



Үг Д.Дагвадорж
Ая Ё.Сүхбаатар

Хүн хүндээ хайртай явъя

Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ

Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм

Хорвоо дэлхий аясаараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутайдаа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ

Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм

Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гаршгүй оргил билээ
Хүрч гаршгүй оргил нь
Хүний ухаант оюун билээ

Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм

4 comments:

Azaa said...

Ene duu unexeer goyo shuu, daanch odoo uyed iim goyo duunuud zoxioxgui yum daa. Klip ni ch gesen goyo boljee. Thanks for sharing! >.<

Soronzon said...

Сайн уу, Азаа.
Хичээл сурлага өндөр үү.
Агаа нь чиний блогоор байнга орж байгаа шүү. Харин сэтгэгдэл үлдээж чадахгүй, учраа олохгүй л байна.
Шинээр авсан зургаа яагаад тавихгүй байна вэ?
Дуу, клипний хувьд санал нэг байна аа.

Оогий said...

Гоё дуу. Клип нь яаасан айхтар хийгдээ вэ

Soronzon said...

Оогийд:
Дүү охины хичээл сурлага өндөр үү?
Lotte World орж үзээд амжсан биз дээ? Манай гэр хажууханд нь байсан юм. Ногооны 16, /Чамшилд/
Бүтэн сайн өдөр болгон Олимп паркт очиж тоглодогсон.
Хангу нутагт ч сайхан байсан шүү...